Төв аймгийн дарга нар ан хийж яваад, хүний аминд хүрчээ

Энэ хэрэг харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ.
Төв аймгийн татварын хэлтсийн дарга Ч.Адьяасүрэн, Жаргалант сумын ИТХ-ын дарга Ц.Цолмонгэрэл нар өөрсдийн найз гэгдэх хэсэг нөхдийн хамт анд явсан байна. Ингэхдээ тэд аймгийн заан Б.Баянбатыг “Чи анд сайн хүн. Асуух, мэдэх зүйл их гарна” хэмээн дагуулж явсан аж.
Тэд Жаргалант сумын ойролцоо ууланд очмогцоо л буун дуу гарч, талийгаач зүрхэн тус газраа шарх авчээ. Түүнийг эмнэлэгт хүргэж байх үед амиа алдсан байна. Одоогоор хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд аймгийн дарга нар жолооч нь буу алдсан хэмээн мэдүүлж буй аж.

Б.Саруул


URL:

Сэтгэгдэл бичих