“Fashion Channel”-ийн нээлт болжээ

Монгол Улсад анх удаа хувцас загвар, гоо зүйн чиглэлээр дагнасан телевиз нээгдэх гэж байгаа. Дэлхийд алдартай “F TV”-ийн захирал Мишел Адам өнгөрсөн жил манай улсад ирэх үеэрээ загварын суваг байгуулбал хамтран ажиллах боломжтой гэсэн юм. Тиймээс “Монголын загварын суваг” нэртэй суваг Харилцаа холбооны зохи­цуулах хорооноос цацалтын албан ёсны тусгай зөв­шөө­рөл, гэрчилгээгээ авсан бай­на. Харин тус телевизийн албан ёсны нээлтийн ажил­лагаа өчигдөр орой “Нүхт” цогцолборт болжээ. Нээлтийн ажиллагааны үеэр эх орон­доо төдийгүй олон улсад өөрийн бүтээлээрээ танигд­сан загвар зохион бүтээгчид бүтээлээсээ сонирхуулсан гэнэ. Мөн Монголын хамгийн том өндөр өсгийтийг танил­цуулжээ. Энэхүү аварга бү­тээл нь дөрвөн метр урттай байсан бөгөөд гуталтай хос­лох бусад хэрэглэлийг ч том хэмжээтэй урласан гэнэ.  “Мон­голын загварын суваг” нь загварын ертөнцөд хамаа­рах 20 гаруй булантай байх бөгөөд эх орныхоо төдийгүй дэлхийн загварын ертөнцийн мэдээ мэдээлэл, бүх төрлийн контентийг 24 цагийн турш тасралтгүй хүргэх ажээ.

С.АЛТАНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих