“Киви”-ийн Намуунаа найз залуутайгаа зочид буудлаас
Киви хамтлагийн Намуунаа саяхан найз залуугийн хамт манай папараци дуранд өртлөө. Тэрээр нэгэн зочид буудлаас найз залуутайгаа их л дотно хүзүү сээрээ холбон хамтлагийн гишүүн Агийгийн хамт гарч явсан юм. Намуунаа халуун өдөр зузаан ноосон цамцныхаа малгайг өмсөн явах нь өөрийгөө бусдад танигдахгүй хичээж байгаа бололтой. Цуг тэврэлдэн гарах найз залууг Мазуми гэдэг бөгөөд өнгөрдөг жил СУИС төгссөн дөнгөж хорь гарч яваа залуухан жүжигчин ажээ. Өөрөөсөө дүүмэд нялх ногоо зулгаасан Намуунаа буудлаас гарч найз залуугаасаа салан нэгэн Массажны газар орсоноор манай папараци дурангаас гарлаа.










URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














Un malheur ne vient jamais seul.
Ou se posaient les hirondelles avant l’invention du telephone ?