Олимпийн мөнгөн медальтан П.Сэрдамба бөө болжээ

Бээжингийн олимпийн мөнгөн медальтан, Монгол улсын гавъяат тамирчин П.Сэрдамба тэнгэрийн улаач болжээ. Тодруулбал, түүнийг  Бээжингийн олимпоос хойш “онгод тэнгэрээ хүлээн ав” хэмээн дээдсүүд нь нэлээдгүй зовоожээ. Гэвч гавъяат тамирчин маань бэлтгэл сургуулилт,тэмцээн уралдаан гээд цаг наргүй ажиллаж  байгаад саяханы нэгэн амралтын өдөр онгодоо хүлээн авч, Тэрэлжийн Тэнгэр ууланд тахилга үйлдсэн тухай ойрын эх сурвалж мэдээллээ. Энэ асуудлаар Олимпийн мөнгөн медальтан П.Сэрдамбатай утсаар холбогдоход, асуултанд хариулахаас татгалзсан хариу өгөв.

Ямартаа  ч эрхэм  гавъяатынхаа тэнгэр, газрын үйлсэд нь амжилт хүсье.

 

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих