Хөрөнгөжсөн хурандаа нарыг хөөрхийлөөд үлдээх үү

tsagdaaГэмт хэрэг илрүүлэх тусам шагнал урамшуулал, алдар цол олгодог тогтолцоо  цаг­даагийн байгууллагад бай­саар байгаа билээ. Энэ тог­толцооны хүрээнд цагдаа­гийн ажилтнууд ямар ч ха­маагүй аргаар гэмт хэрэг илрүүлэх гэж зүтгэдэг байв. “Ямар ч хамаагүй арга” гэдэгт нь урьдчилан хорих төвд “архагшсан хэрэгтнүүдийг” бэлдэж “ажиллуулдаг” бай­сан юм. Соц нийгмийн үеэс улбаа­тай энэхүү тогтолцоог өөрчлөхийн тулд урьдчилан хорих төвүүдийг ШШГЕГ-ын харьяанд өгсөн байдаг аж.

“Ямар ч хамаагүй аргаар” гэмт хэрэг илрүүлэх гэж дайр­даг байсан цагдаагийн ху­рандаа нар 2000 оноос хойш гэмт хэргийн хар зах ажил­луулдаг болсон гэхэд хилс­дэхгүй. Үүнд хэрэг най­маал­цах, нуун дарагдуулах, улс төрийн захиалгаар хэн нэг­нийг хэрэгтэн болгох дээрээ тултал ёс суртахууны  ялз­ралд орсон. Ёс суртахууны ялзрал доройтлын хөрс суурь дээр  хөрөнгөжсөн ху­рандаа нар  бий болцгоосон юмдаг.

Эрүүгийн Цагдаагийн газ­рын үүдэнд хурандаа нарын 60-120 сая төгрөгийн үнэтэй жийпүүд ярайж, Гүнт, Нүхт, Зайсангийн аманд хауснууд нь сүндэрлэж эхэлжээ. Тэд­ний бийлэгжүү байдал тө­рийн албан хаагч­дын гайхш­ралыг барж “Хө­рөнгөжсөн хурандаа нар” гэсэн нэр томъёо гарахад түлхэц бол­сон. Үүнээс үүдээд “Гэмт хэрэг цайруулж баяжсан уу. Ямар аргаар хө­рөнгөжив” гэсэн асуулт гарсаар байсан юм.

Эдийн засгийн томоохон гэмт хэрэг гарах тоолонд цагдаагийн хурандаа нарын нэр дуулдах болсон.  27 чин­гэлэг самар, 13 кг алтны хэр­гүүдийн цаана цагдаагийн хурандаа нар оролцсон гэх мэдээлэл дуулддаг байлаа. Тэр ч бүү хэл нууц казино ажиллуулдаг эздийн дунд цагдаагийн хурандаа  нарын нэрс үзэгдэж байсан юм. Ху­рандаа нар хөрөнгөжиж болно. Гэх­дээ шударга ар­гаар…

Гэтэл зарим нь яаж хө­рөнгөжсөн талаараа тайл­барлаж чаддаггүй. Тэр ч бүү хэл “Морьтой ч болоосой” кинонд гардаг шиг зарим эд хөрөнгөө энд тэнд нууж  они­гоонд орсон. Авлигатай тэм­цэх газар  хурандаа нарын нуусан бага сага хө­рөнгийг зарласан. Тухайлбал, Нийс­лэлийн цагдаагийн газ­рын дэд дарга асан, хуран­даа А.Эрдэнэбаяр л гэхэд 26 сая, 282 мянган төгрөгийн хадга­ламжаа дутуу мэдүүл­сэн байдаг. БЗД-ийн 18 дугаар хо­роонд байрлах орон суу­цаа 85 сая төгрөгөөр зарсан ор­логоо мэдүүлсэнгүй. Эхнэ­рийнхээ нэр байдаг “Дай Ичи” ХХК-ийг нуусан, Хан-Уул дүү­рэгт байрлах авто зогсоол зэргээ мэдүүлсэнгүй. Олон нийт хурандаа А.Эрдэнэбая­рыг мөрийтэй тоглодог, морь уядаг гэдгийг мэддэгээс гадна уул уурхайн компаниудтай холбоотой гэх мэдээлэл ч бий.

Баянгол дүүргийн Цаг­даагийн хэлтсийн дарга, ху­рандаа Н.Амарзаяа өөрийн өмчлөлд байдаг авто зогсоол, агуулах, эхнэр Ю.Баяр­магнайгийн нэр дээр Баянгол дүүрэгт байдаг 10 тоот орон сууцыг мэдүүлсэнгүй. 178 тоот орон сууц зарсан 55 сая төгрөг, Хан-Уул дүүрэгт орон сууц зарсан 60 сая төгрөгөө нуужээ. Мөн 30 га­руй сая төгрөгийн хадга­лам­жаа мэ­дүү­лээгүй байсан аж.

Замын цагдаагийн газ­рын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга, ху­рандаа С.Мөнхтамга л гэхэд Баянгол, Баянзүрх дүүрэгт байрлах хоёр орон сууц, 38 сая төгрөгийн хадгалжаа мэ­дүүлсэнгүй.  Мөн “Мо­томтрейд” компаниа хоёр жил дараалан нууж байгаад ба­ригдсан байгаа юм. Чин­гэл­тэй дүүргийн цагдаагийн хэлт­сийн дарга Б.Амгалан­баатарын хувьд нэг жилийн дотор Сүхбаатар дүүрэгт байр­лах орон сууц, машины зогсоол, “Ланд круйзер” ма­шин худалдан авснаа мэ­дүүл­сэнгүй.

Ажил мэргэжлээ хөрөн­гөжих хэрэгсэл болгосон гэх  нотолгоо байгаа учраас ЦЕГ-т нэлээд халаа сэлгээ хийгдэх  болов уу. ЦЕГ-ын дарга Б.Би­лэгт хөрөнгөжсөн хурандаа нартай “тулаад” эхэлсэн бо­лолтой. Зарим нэг хурандаа  “Мэргэшсэн албан хаагч­дыг ажлаас халлаа” хэмээн ярьж яваа сурагтай. Харин бүр халаа сэлгээг сайн хий­вэл цагдаагийн байгууллагад нүүрлэсэн авлигын сүлжээ  тасарч мэдэх юм.

Т.ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих