Харь хэлтэй хаягуудыг яаж цэгцлэх вэ ?
Нийслэлийн хэмжээнд мэдэх мэдэхгүй харь хэлээр бичсэн хаяг самбарууд тоогоо алджээ. Зарим нь бүр математикийн томъёо мэт байхыг нь яана гээч. Монгол хэлийг устах. хэлний жагсаалтад ороход иймэрхүү хаяг самбарууд 90- ээд оноос хойш багагүй үүрэг гүйцэтгэсэн. Харин үүн дээр манай төр засаг хаана яваа нь мэдэгдэхгүй өнөөдрийг хүрлээ. Зүй нь эх хэлээ төрийн бодлогоор хамгаалах хууль, түүнийг хэрэгжүүлэх газар гэж байдаг л баймаар. Яагаад эх орны маань нийслэл, бидний нийслэл биш, харийн хот шиг болчихвоо. Эх хэл гэдэг тусгаар тогтнолын томоохон баталгаа гэдэг. Гэтэл нийслэл маань энд тэндхийн хэлний эрээвэр хураавар үсэгний хогийн сав болжээ.
Е.Бат
Эх сурвалж: “Нийслэл Таймс”
URL:




