УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн туслах хэргээ хүлээжээ

УИХ-ын сонгуулиар Увс аймагт мөнгө тараасан гэгдээд буй МАН-аас нэр дэвшигчдэд холбогдох хэргийг ТЕГ шалгаж дуусч, прокурорт шилжүүлэхээр болсон.

Эх сурвалжуудаас авсан мэдээллээр УИХ-ын референтээр ажиллаж байсан Ш.Чинбат, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох болон бусад мөнгө тараасан этгээд иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тарааснаа хүлээжээ.

Тиймээс Эрүүгийн хуулийн дагуу тэдэнд төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.

УИХ-ын 15 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Чойжилсүрэн нарын хүмүүс Тариалан сумын Бургастай багийн Сүүжийн зост гэдэг газарт зусч байгаа нэр бүхий 12 айлын арваар нь орж гэрийг нь түрээслэх нэрээр 100 мянган төгрөг өгөх гэж байсныг иргэд баримтжуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж.

Энэ хэргийг 20 орчим иргэн нотолж байгаа учраас мөнгө тараасан этгээдүүд арга буюу хэргээ хүлээжээ.


URL:

Сэтгэгдэл бичих