Хятадууд хүнсээрээ дамжуулж Япончуудыг доош хийх болжээ
Хятад Япон хооронд Сенкакү арлын эзэмшлийн асуудлаар дэгдсэн маргаанаас үүдэн хоёр орны хоорондын харилцаанд сэв сууж, улмаар дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоо тэмдэглэхээ хүртэл хойшлуулаад байгаа билээ.Хятадууд Японы эсрэг байж болох эсэргүүцлийн бүхий л аргыг хэрэглэж байгаа бөгөөд энэ удаад нарийн боовны цехүүдээрээ дамжуулан компанит ажил өрнүүлж эхэлсэн байна. Тэд өөрсдийн үйлдвэрлэн гаргадаг жигнэмэг, нарийн боовон дээрээ “Өчүүхэн, дорой Япончууд” хэмээх утга бүхий үгийг ханзаар бичин үйлдвэрлэн гаргаж, тэднийг доромжилжээ. Үүнийг мэдсэн Япончууд Хятад улсыг арга ядсан бүдүүлэг арга ашиглаж байна хэмээн жигшин зэвүүцэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.
О.Удвал
Эх сурвалж: “Unen.mn”
URL:




