Торгуулийн хуудсыг гэрийн хаягаар хүргүүлнэ
Зам тээврийн яамнаас автомашины улсын дугаарыг лацдахаар төлөвлөж байгаа аж. Учир нь тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь хязгаарлах болсонтой холбоотойгоор иргэд дугаараа солих явдал ихэссэн байна. Лацадсан тохиолдолд тухайн дугаарыг авах боломжгүй, замын цагдаагийн ажилтан ч авах эрхгүй болох юм байна. Цаашид улсын дугаарыг тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн иргэний үнэмлэхний хаягаар хаягжуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим үнэмлэхний лавлагааг Авто тээврийн газрын сантай холбосноор тухайн жолооч хэдэн ч удаа хаягийн шилжилт хийлгэсэн авто матаар солигдож байхаар болгосон аж.
Ингэснээр автозамын хяналтын камерт бичигдсэн, зөрчил гаргаж буй жолооч нарыг гэрийн хаягаар нь тогтоож торгууль болон арга хэмжээ авах юм байна. Автомашиныг дугаараар нь ангилан замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарласан өнгөрсөн хоёр сарын хугацаанд машиныхаа улсын дугаарыг сольж хөдөлгөөнд оролцсон 42 жолооч илэрчээ. Үүнээс зургаан жолоочийн эрхийг хасч, 22 жолоочийг 440 мянгаар торгосон бол үлдсэн 12 жолоочийн хэрэг Замын цагдаагийн газарт шалгагдаж байна. Мөн дугааргүй 123 автомашин замын хөдөлгөөнд оролцсоныг илрүүлэн нийт нэг сая 745 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
URL:




