К.Роналдо : ” Би Обаматай уулзахыг хүсдэг.”
Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан ирэх 4 жилийн турш дахин АНУ-г удирдахаар болоод байгаа билээ. Барак Обама 303 саналаар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа бол түүний өрсөлдөгч Митт Ромни өөрөөс нь 100 орчим оноогоор бага буюу 206 саналтай байгаа юм. Митт Ромни ихэвчлэн Америкийн зүүн эрэг орчмын мужуудаар ялалт байгуулсан бол Барак Обама баруун мужуудаас илүү их санал авсан байна. Обамаг ялалт байгуулахад гол нөлөө үзүүлсэн хүчин зүйлүүдийн нэг бол яах аргагүй олны танил, алдартай эрхэмүүд тэр дундаа спортийн тамирчдын нөлөө байсан гэдэг нь нууц биш юм. Тухайлбал сагсанбөмбөгийн супер одууд болох Кармэло Энтони, Леброн Жэймс тэргүүтэй тоглогчид Обамаг дэмжиж буйгаа илэрхийлж, олон сая дагагчтай ТВИТТЕР хуудсаараа жиргэсэн юм. Харин хөлбөмбөгийн супер одууд ч Обамаг дэмжихээ мартаагүй байна. Тухайлбал Реал Мадрид клубыг супер од Роналдо, Манчестер Юнайтед багийн довтлогч Уэйн Рүүни нар ч Обамаг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Ингээд та бүхэндээ Роналдо, Рүүни нарын ярьсан зүйлсийг хүргэж байна.
Роналдо : ” Обамагийн бусадтай харьцаж буй арга барил нь надад таалагддаг. Түүний ярьсан бүхэн нь үргэлж шийдэмгий, бат бөх байдаг гэж би боддог. Би түүнтэй уулзаж үзмээр санагддаг. Яагаад гэвэл ОБАМА бол шударга хүн.” хэмээн CNN – д мэдэгджээ.
Рүүни : ” Би хоёр нэр дэвшигчийн мэтгэлцээнүүдийг бүгдийг нь үзсэн. Хэрвээ би саналаа өгч болдог байсан бол ОБАМАД өгөх байсан хэмээн өөрийн 5 сая гаруй дагагчтай ТВИТТЕР хуудсандаа жиргэжээ.
URL:







