Хакүхо аялал жуулчлалын элчээр томилогджээ

Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо Японы Ойта мужийн Үса хотын аялал жуулчлалын хүндэт элчээр сонгогдсон бөгөөд эл хүндтэй үүргийг гурван жилийн турш гүйцэтгэх юм байна. Үса хот нь мэргэжлийн сумод 69 дараалан ялж, түүхэн амжилт тогтоосон их аварга Фүтабаямагийн төрсөн нутаг бөгөөд энэ жил түүний мэндэлсний 100 жилийн ой тохиож буй.
Хакүхо хэлэхдээ “Ард түмний хайртай бөх Фүтабаяма аваргын түүх, сургаалийг Японы залуу хойч үед өвлүүлэн үлдээхийн төлөө ажиллана” гэдгээ энэ үеэр хэллээ.
Дашрамд дуулгахад Ёкозүна Хакүхо Хоккайдогийн Такикава, Мияги мужийн Осака, Токүшима мужийн Токүшима, Кагошима мужийн Киришима, Ойта мужийн Үса гэсэн таван хотын аялал жуулчлалын хүндэт элчээр томилогдсон аж. .

Ч. БАТЦЭЦЭГ

URL:

Сэтгэгдэл бичих