О.Магнайг чиглэсэн шагналын цуваа үргэлжилсээр
Шинэ он гарах хугацаа ойртсон энэ өдрүүдэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг зорьсон шагналын цуваа үргэлжилсээр байна.
Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойгоор “Оны шилдэг хүн”-ээр тодорсон О.Магнай саяхан “Шонхор” шагналын эзэн болсон. Тэгвэл өчигдөр О.Магнай дарга МҮЭХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэснийхээ дараа тус холбооны “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр энгэрээ мялаажээ. Энэ мэтээр он солигдох мөч ойртож, амжилт бүтээлээ дүгнэж цэгнэж байгаа энэ үед О.Магнай олон шагналын эзэн болсоор байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж энэ дээ.
www.mnews.mn
URL:













