Шинэ жилийн баярын амралтын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээ
2012 оны 12 дугаар сарын 29 нөөс 2013 оны 1 дүгээр сарын 01ны шинэ жилийн баярын амралтын 4 өдөр нийт 635 эх амаржиж, 634 нярай эсэн мэнд төржээ. Баянхонгор аймаг, ЭХЭМҮТ-д амьгүй төрөлтийн 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Баярын амралтын өдрүүдэд нас баралтын нийт 39 тохиолдол бүртгэгдсэнээс 74.3 хувь нь эмнэлэгт, 25.7 хувь нь гэртээ нас барсан байна. Осол гэмтлийн улмаас нас барсан 5 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс Увс аймагт хөлдөлтийн улмаас нас баралтын 1 тохиолдол, ГССҮТ-д 4 тохиолдол бүртгэгдсэний 1 нь зам тээврийн ослын улмаас, 3 тохиолдол бусад ослын улмаас нас барсан байна.
Нийт 9461 үзлэг хийгдсэний 53.9 хувь нь нийслэлийн дүүргүүдэд хийгдсэн. Харин Баян-өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Хөвсгөл, Хэнтий аймгуудад үзлэг хийгдээгүй. Түргэн тусламжийн 7756 дуудлага хүлээн авч үйлчилснээс 2442 дуудлагад яаралтай тусламж үзүүлжээ.
Осол гэмтлийн өвчлөлийн 2059 тохиолдол бүртгэгдсэнээс хоолны хордлогын 56, архины хордлогын 233, хугарал гэмтлийн 1061 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Түлэгдэлтийн 39 тохиолдол бүртгэгдэж, нийт осол гэмтэл өвчлөлийн 1,9 хувийг эзэлж байгаа ба ГССҮТ-д 28 тохиолдол буюу 71.8 хувь нь бүртгэгдэж, Дорноговь аймагт 3, Орхон аймагт 2 , Баянхонгор аймагт 2 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Баянхонгор аймагт 1 хоногтой нярай хүүхэд халуун усанд /угааж байгаад/ түлэгдэж, 30 хувийн түлэгдэлттэй ГССҮТ-д хүргэгдсэн байна.
Нийт осол гэмтлийн өвчлөлийн дийлэнх буюу 46.3 хувь нь ГССҮТ-д, 43.9 хувь нь нийслэлийн Дүүргийн эмнэлгүүдэд бүртгэгдсэн байна. ГССҮТ-д бүртгэгдсэн өвчлөлийн 30.1 хувь нь хугарал, гэмтэл, 2.9 хувь нь түлэгдэлт, 1.9 хувь нь хөлдөлт байна.
Нийслэлийн дүүргүүдийн эмнэлэгт бүртгэгдсэн осол гэмтлийн өвчлөлийн 81.0 хувь нь хугарал гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн ба хоолны хордлогын 8, архины хордлогын 162 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Орхон аймагт нийт осол гэмтлийн 81.0 хувийг хоолны болон архины хордлогын шалтгаан эзэлж байгаа нь аймаг болон улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа үзүүлэлт юм.
URL:












