Героин зөөсөн этгээдүүдэд 18 жилийн ял оноолоо

Манай улс хар тамхины тээвэрлэгч орны тоонд ордог байсан бол сүүлийн үед энэ нь өөрчлөгдөж хэрэглэгч орнуудын тоонд орсоор удаж байна.

Энэ байдлаа даган хар тамхитай холбоотой хэргүүд ар араасаа гарах болсон. Үүний нэг нь өнгөрсөн оны тавдугаар сарын 14-нд Буянт-Ухаагийн боомтоор 5.4 килограмм мансууруулах бодис буюу героин оруулж ирэх гэж байгаад баригдсан этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд боллоо.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Э.Алтанзул, Филиппин улсын иргэн Эвенгли Пресли Бендо нарт холбогдох хэргийн Хан-Уул дүүргийн шүүх шүүж, ял оноосон юм. Шүүхээс Э.Алтанзул, Эвенгли Пресли Бендо нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар чанга дэглэмтэй хорих ангид 18 жилийн хорих ялыг биечлэн эдлэх ял оноожээ.

Г.Тогос


URL:

Сэтгэгдэл бичих