Нийслэлд өдөрт 200 гаруй хүн гэмтэж байна

Олны дунд “Авралын элч” хэмээн нэрлэгддэг цагаан нөмрөгтнүүдийн зарим нь шинэ оны босгон дээр “Эрлэгийн элч” гэсэн тодотголыг зүүгээд буй. Эмч нарын гаргасан алдаа дутагдлаас болж, салбарын яам нь энэ оны эхний долоо хоногийг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний алдаа, дутагдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг эрчимжүүлэх долоо хоног” болгон зарласан.

2013 онд хийх ажлаа ч бас иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан хийхээр төлөвлөсөн. Тиймээс Эрүүл мэндийн сайдын зөвлөл ирэх баасан гаригт Гэмтэл согог судлалын үндэсний төвд хуралдахаар болжээ.

Учир нь жил бүрийн өдийд тус эмнэлгийн ачааллыг нэмдэг гол зүйл нь халтиргаа, гулгаа. Тус эмнэлэгт өдөрт 250-350 хүн хандаж байгаагийн 60 хувь нь буюу 130-200 нь халтирч унаж бэртсэн хүн байдаг аж. Тиймээс Эрүүл мэндийн сайдын зөвлөл дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх аж.

“Халтиргаанаас болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан cap, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай” гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна.

Б.Туул

zuunii medee


URL:

Сэтгэгдэл бичих