Хэвлэлд хайраа “тороор” зарласан Эрх баригчид Цогтгэрэлийг 461-рүү ачлаа

Хэвлэл мэдээллийн салбар луу хийх улстөрийн тоглоомийн нэгэн хэсэг бол төрийн байгууллагаар дамжуулан намын бодлогыг хэрэгжүүлэгчид болж байгаа нь тодорхой харагдаж эхэллээ. Одоо бүр эрх баригчдын суудлыг эзэгнэсэн АН ынхан МАН-аа нэгмөсөн дарж авахаар шийдсэн бололтой МАН-ын Мэдээллийн Технологийн хэлтсийн даргыг хүртэл саатууллаа. Учир юу гэвэл өнгөрсөн онд болсон орон нутгийн сонгуулиар Орхон-Уул аймагт АН-аас нэр дэвшигч Улаанхүү “Би ялалт байгууллаа хэмээн согтуурхан хүний аминд хүрсэн ” тухай мэдээллийг цацсан хэмээх шалтгаанаар Б.Цогтгэрэлийг Урьдчилан саатуулах 461-р ангид саатуулсан аж. МАН-ын мэдээлэл технологийн хэлтсийн дарга Цогтгэрэл нь тухайн үед МАН-ын сонгуулийн сурталчилгааг хариуцан ажиллаж байсан бөгөөд тухайн үед сайтууд болон бусад хэвлэл, телевизээр зарласан, энэ нь ор үндэсгүй гэдгийг тус аймгийн цагдаагийн хэсэг тогтоосон. Тиймээс Цагдаагийн байгууллага “Бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн” гэх үндэслэлээр саатуулсан  гэнэ.

Хүчний байгууллага хэний төлөө үйлчилдэг вэ? хэмээн асууж сураглаж манай намыг “ингэлээ тэглээ” хэмээн цээжээ дэлдэн хэвлэлээр дамжуулан Пи-Арддаг байсан АН-ынхан одоо өөрсдөө жинхэнэ утгаар нь хүчний байгууллага болон прокрорурыг өөрийн гар хөл болгон ашиглаж эхэлсний нэг тод үзэгдэл энэ мөн хэмээн ард иргэд үзэж байна.  Ганц үүгээр зогсохгүй олон үзэгдэлт жүжиг тавих, 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд саад болно гэж үзсэн хүмүүсээ зайлуулах өнөөгийн эрх баригчдын аргагүйдсэн нүүдэлийн эхний шат ч байж мэдэх юм хэмээн уулга алдагсад ч цөөнгүй.
Б.Саруул-Од

URL:

Сэтгэгдэл бичих