Нийтийн тээвэр дахиад л өвлийн жаварыг тэссэнгүй
Өнөө хаа сайгүй чиглэл нээж Улаанбаатарын өнцөг булан бүрт хүрч байна хэмээн мэдэгдээд байсан Хотын удирдлага, нийтийн тээврийнхэн идэр ёсийн хүйтэнийг тэссэнгүй бололтой. Барилга, автозам, машины дугаарлалт зэрэг хэдэн ажил хийсэн нэрээр өөрийгөө чимээд байгаа хотын мээр маань нийтийн тээврийнхэнийг асуудал тавингуут зургаан орлогч руугаа бухдаг болсон сурагтай.
Солонгосоос оруулж ирсэн өнөө хэдэн автобусаа арай ядан хөдөлгөж иргэдийг хөхөө өвлийн хүйтнээр гудамжаар явуулахгүйн төлөө тэмцэж байгаа Нийтийн тээврийн том оврын автобусны бараг 50 хувь нь хүйтнээс болоод эвдэрч гэмтэн, зогссоныг хотын даргын сонорт хүргэсэн ч тодорхой арга хэмжээ авахгүй байсаар… жолооч кондукторууд хоорондоо оюутан сурагчид амарсан ч ачаалал их байна ихэнхи маань паркдаа эвдрээд зогссон. 2 сарын эхээр улам хүйтэрч идэр 9 дундаа орж, хичээл сургууль эхлэхээр 90-ээд оны эхэн дунд үеийнх шиг маны араас хүмүүс гүйлдэх байх хэмээн хошигнож байхыг нэг бус удаа сонслоо Үүл даргаа.
URL:













