УИХ-ын гишүүн Г.Уянгын бөгжийг Төрийн ордны ажилтнууд хулгайлжээ
УИХ-ын гишүүн, МҮАН-ын Удирдах Зөвлөлийн Г.Уянга бөгжөө хулгайд алджээ.
Тэрээр энэ тухайгаа :
“Төрийн ордонд хулгай гэж янзтай юмаа. Хуулийн төслүүд дотор нь том том хулгай. Нойлын өрөөнд нь жижиг хулгай.Энд тэнд орхисон юм олдоно гэж байхгүй. Хоёр ч бөгжөө угаалтуурын дэргэд орхиод эргэж олсонгүй. Ийм ийм 2 бөгж олсон хүн 325 тоот өрөөнд авчирч өгнө үү гэж зар өглөө, байдаггүй. Тэгэхээр нь “Ийм ийм бөгж олсон хүн 325 тоот өрөөнөөс ирж ээмгийг нь авна уу” гэж зараа өөрчиллөө, нэмэргүй
” хэмээн facebook.com дахь хуудсандаа бичжээ.
П.Энхмандах
sonin.mn
URL:




