ИНЕГ-ынхан тендергүй ажил гүйцэтгүүлж хууль зөрчжээ

Иргэний нисэхийн ерөн­хий газрын санхүү,

хөрөнгө оруулалтын тай­лан­гаас багагүй “но” илэр­сэн тул хууль, хя­налтын байгууллагуудын хамтар­сан ажлын хэсэг шалгаж эхэлжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулал­таар хийх ажлыг нисэхийн зардлаар хийж, түүнийгээ нөхөн гаргуулахаар бүр­дүүлж өгсөн материалуу­даас хэр­гийн сэжүүр илэр­сэн  бо­лолтой. Ингэж үзэх үндэс­лэл нь УИХ-аас  “ИНЕГ-ын санхүү, хө­рөнгө оруулалтыг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгнө үү” гэсэн утгатай албан бич­гийг холбогдох байгуул­лагуудад саяхан хүргүүлс­нээс тодорхой байна. Энэ дагуу ажлын хэсэг гарч шалгаж эхэлжээ. Мөн салбарын яаманд ч энэ тухай мэ­дээлэл очсон бө­гөөд хө­рөнгө оруулалтын тооцоо, судалгаа болон бусад тай­лан мэдээг нягт­лан тод­руулж байгаа гэнэ.

Төсөв, санхүүтэй хол­боотой энэ хэрэгт АТГ-ынхан тус газрыг өмнө нь удирдаж байсан С.Бат­мөн­хийг   буруутган шал­гаж байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ С.Батмөнх  бу­руутай бус харин ИНЕГ-ын зарим газрын дарга нар авлига авч, албан ту­шаа­лаа урвуулан ашигласан байж болзошгүй болжээ. Учир нь тус газрын Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн дарга  Г.Наранцэцэг, Хө­рөнгө оруулалт хариуцсан дэд дарга Ж.Чулуун­баатар нартай холбоотой асууд­луудын мөрөөр шал­гал­тынхан орсон болол­той. Хэргийн сэжүүр ийн­хүү илэрч эхэлсэн ч ИНЕГ-ын дэд дарга Ж.Чу­луун­баатар “Женко” Бат­тул­гыг байхад та нар на­майг яаж ч чадахгүй” хэ­мээн ханхалзаж яваа су­раг­тай. Гэтэл тэднээс өөр байгуул­лагын төсөв, хө­рөн­гийг мэддэг хүн үгүй. Ерөөс сүүлийн хэдэн жил тус газрын мөнгөний ав­дарт эзэн сууж, орлого, зарлага­тай холбоотой асуу­далд гарын үсэг зурж ир­сэн хүмүүс нь Г.Наран­цэцэг, Ж.Чулуунбаатар нар юм. Ажилтнуудын  мэ­­дүүлгээс цааш шалгах ёстой, ав­лигын шинжтэй хэд хэдэн асуудлыг аж­лын хэсэг олж  илрүүлсэн, заримыг мөр­дөн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл дуул­даж байна. Тухайл­бал, барилга угс­ралт, үйлд­вэрлэл /гүй­цэт­гэлийн зар­далд 136.7 сая /болон  офис­сын засвар /гүйцэт­гэлийн зардалд 68.9 сая/ -ын ажилд гүйцэтгэгч компанийг тендер зарлал­гүйгээр шууд сонгож нийт 200 сая төгрөг төсөвлөжээ. Ингэхдээ 17 сая төгрөгөөр үнэлэгдэх офиссын тавил­гын үнийг гэхэд л нэг нугалж 36 сая гээд биччих хэмээн нугалаа гаргаж байсан тухай тус газрын ажилтнуудын дунд ам дамж­сан яриа дуулддаг. Өндөр өртөгтэй дээрх хоёр ажлыг тендер зарлаж сон­гон шалгаруулалт хийл­гүйгээр хууль зөрчиж ху­вийн компанид өгсөн нь авлигын шинжтэй байж болзошгүй гэсэн хардлага ч байгаа юм байна. Энэ бол наад захын жижиг асуудал бол хөшигний ард шалгагдаж байгаа том хэр­­­гүүд удахгүй дуусах ша­танд ороод байгаа нь хя­­налт, шалгалтынхны  дүг­­нэлтээс  ил болох бололтой.

Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих