Эрүүл мэндийн сайд ЭХЭМҮТ-д нярай охиныг эргэн очлоо

Эрүүл мэндийн сайд Н.Удвал ЭХЭМҮТ-д Баянхонгор аймгаас ирж хэвтэн эмчлүүлж буй нярайг 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр эргэсэн байна. Сайд эх, хүүхдийн биеийн байдлыг асууж, шархлалт эдгэрэх шатандаа орсон нь аюул ард гарч байна гэв.

Түүнчлэн тэрбээр эмнэлгийн ажилтны буруу үйл ажиллагааны энэхүү алдаа салбарын ажилд том дохио, анхааруулга болсныг хэлээд, хүнд үед сэтгэл санаагаараа нэгдмэл байж, охины гэр бүлийнхэнд сэтгэлийн дэм өгч, тусласан нийт хүмүүст ЭМЯ-ны зүгээс талархаж буйгаа илэрхийллээ.

Сайдыг очих үед “Макс групп”-ын зүгээс охиныг нэг нас хүртэлх нэг удаагийн живх, памперсыг өгөхөөр болсноо дуулгаж, эрхийн бичгийг охины ээжид хүлээлгэн өгөв.

Охиныг эмчлэгч эмч С.Энхтуяа хэлэхдээ, нярайг гэмтэх үед анхны тусламж сайн үзүүлсэн учир халдвар авалгүй, эдгэрэлт хурдан, биеийн байдал сайн болсныг дуулгав. Ийнхүү нярайн биед ямар нэгэн зовиургүй, эмнэлгээс гарах боломжтой болсон тул Мягмар гаригт нутаг буцахаар болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих