Архангайд эхчүүд суулт хийж эхэллээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр болон эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа хүмүүсийн эрхийн төлөө одонтой ээжүүд өлсгөлөн, суулт зарлаад 13 хонож байна.
Тэгвэл Н.Энхбаярын төрсөн нутаг буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 18 эх мөн улс төрийн суулт хийж эхэлжээ. Тэднийг дэмжиж хаяа залгаа сумдаас эхчүүд нэгдэхээ илэрхийлж байгаа гэнэ.
Эхчүүдийг дэмжиж өлсгөлөн, суулт зарлаж буй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тэдний зарим нь суултад биеэр оролцож чадахгүй ч хүний эрхийг дээдлэхийг уриалж гарын үсэг цуглуулж байгаа аж.
Л.Хэрлэн
URL:




