Мөнгө угаасан зургаан хүнийг шалгаж эхэлжээ

Хууль зүйн яамнаас хүн худалдаалах, цахим гэмт хэрэг, мөнгө угаах, хар тамхи терроризм зэрэг улс дамжсан гэмт хэрэгтэй тэмцэх Мөрдөх албыг байгуулахаар болжээ.

Энэ дагуу хуулийн төсөл санаачлан удахгүй өргөн барих юм байна. Харин дээрх гэмт хэрэгтэй холбогдуулан “МИАТ” компанид ажиллаж байсан зургаан хүнийг шалгаж байгаа ажээ.

Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлэхдээ ““МИАТ” компаниар дамжуулан мөнгө угаасан гэмт хэрэг гарсан. Үүнийг бид шалгаж байгаа. Тодорхой мэдээлэл, гэмт хэргийг илрүүлэх тактикийн асуудлаа нууцлах шаардлага байгаа. “МИАТ” ХК-ийн мөнгийг угааж гаргаад, тус компанийн хувьчилж авна гэсэн ойлголт байхгүй. Цөөнгүй сая ам.доллартай холбоотой хэрэг байсан. “МИАТ” ХК-ийг ашиггүй болгож, орлогыг нь гадаадад гаргаад, түүнийгээ өөр дансанд шилжүүлж, “МИАТ”-ыг худалдаж авна гэдэг байж боломгүй асуудал. Үүнд улстөрчид, эрх мэдэлтнүүд холбоотой, гэхдээ шалгаж, тогтооно” гэв.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих