Д.Сугарыг саатуулахын тулд цэцээс зөвшөөрөл авна

sugar-middle“Монголиан Эйрлайнес” компанийн удирдлагууд болох найман хүнийг баривчлан цагдан хориод байгаа билээ.

Түүнчлэн уг хэрэгт Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг холбогдуулан баривчлахаар болсон. Гэвч Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн онцгой бүрэн эрхтэй гишүүн тул цагдаа болон хууль хяналтынхан албадан саатуулж чадахгүй юм байна.

Учир нь Монгол Улсын хуулийн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.1-т Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно гэж заасан байдаг аж. Тиймээс Д.Сугарыг саатуулахын тулд юуны өмнө Үндсэн хуулийн цэцээс зөвшөөрөл авах юм байна.

Г.Түмэн


URL:

Сэтгэгдэл бичих