“Дээд шүүх хууль зөрчсөн гэв”

frrДээд шүүх МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох зарим хэргийг хүчингүй болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351.2-ыг  зөрчсөн гэж хуульч Э.Энхбаатар үзэж байгаа аж. Анхан шатны шүүхээс Н.Энхбаярт долоон жилийн ял оноож гурван жилийг нь өршөөлийн хуульд хамааруулсан. Давж заалдах шатны шүүх ч энэ ялыг нь хэвээр үлдээсэн юм. Гэтэл Улсын дээд шүүх Н.Энхбаярт холбогдох дөрвөн хэргийг хянан хэлэлцээд хоёрыг нь  хүчингүй болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351.2-т заасан “Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэж тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэдгийг тэрбээр хэлж байгаа юм.  Тиймээс тэрбээр төрийн бус байгууллага байгуулан шүүхийн буруу тогтолцоо,  Улсын дээд шүүхийн  зарим нэг алдаатай үйлдлийг олон нийтэд дэлгэхээр болжээ. Түүний байгуулах төрийн бус байгууллага нь зөвхөн шүүхийн байгууллагын алдаа, дутагдалтай үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэхээс гадна шүүгчийн буруу шийдвэрийн улмаас хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах гэнэ. Ингэснээр хууль, шүүхийн байгууллагыг алдаатай шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлж чадна гэж үзсэн байна. Нөгөөтэйгүүр, залуу хуульчдын урам зоригийг мохоосон алдаатай шийдвэрүүдийн эсрэг мэргэжил нэгт нөхдөө хамтарч ажиллах боломжоор хангах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих