ГЕРМАНД МОНГОЛ СУДЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

big_bueromongolei shopГерман дахь ”Mongolei shop” дэлгүүрт монголчуудын хийсэн гар урлал, бэлэг дурсгалын зүйлс зэрэг үндэсний
үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдаалдаг байна.
Тус дэлгүүрийг Герман-Монголын нийгэмлэг нээжээ. Тодруулбал, 1973 онд Германы Бонн хотын их сургуульд Төв Азийн хэл, соёл судлалын нийгэмлэгийг тус сургуулийн Гадаад харилцаа хариуцсан зохион байгуулагч доктор Ричард Моннинг бусад нөхдийн хамт үндэслэн байгуулсан нь өдгөө Монгол Улсын соёлыг хөгжүүлж, сурталчилдаг Герман-Монголын нийгэмлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна.
Герман болон хилийн чанадад 200 гаруй гишүүнтэй уг нийгэмлэг нь Монгол судлал, түүх, соёлыг сурталчилж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлын хүрээг тэлсээр иржээ.

ГЕРМАНД МОНГОЛЫН ТУХАЙ ҮЗЭСГЭЛЭН ГАРНА

Германы Лейпциг хотын ”Voelkerkunde” музей 2013 оны нэгдүгээр сарын 23-нд уламжлалт “Trips Around One World” үзэсгэлэнгээ нээх гэж байна. Уг үзэсгэлэнгээр дамжуулан таван тивийн ард түмэн, тэдний соёл, түүх, урлаг спорт, тэмдэглэлт баяр, угсаатны зүй зэргийг олон нийтэд танилцуулахыг зорьдог ажээ.
Үзэсгэлэнгийн нэг хэсэг болсон ”Children in Museum”-д ирсэн хүүхэд багачуудад Монгол ардын ”Өвгөн бар хоёр” үлгэрийг ярьж, Үндэсний их баяр наадамтай холбоотой спорт тоглоом, түүхийг танилцуулж, аялал жуулчлалд зориулж ”Монголын тал нутгийн малчид”-ын талаарх зүйлүүдийг дэлгэн үзүүлэх болжээ.
Ийм үзэсгэлэн анх 2005 оны 11 дүгээр сарын 26-нд гарч байв.
Г.Доржханд


URL:

Сэтгэгдэл бичих