Алхахын ач тус

176f3705ca06a0d9bigАлхах нь сайн гэдэг ч бид яг ямар талаараа сайн нөлөөтэй болохыг тэр бүр мэддэггүй шүү дээ. Харин алхах нь зөвхөн зүрхэнд сайн гэхээс өөр олон сайн нөлөөтэй байх нь. Та бүхэндээ алхахын ач тусыг хүргэж байна.

-Зүрхний шигдээс болох магадлалыг буруулдаг. Алхсанаар бага нягтралтай липопротейд болон холестриний хэмжээг бууруулж, харин их нягтралтай липопротейнийг ихэсгэснээр даралт ихсэх, зүрхний шигдээс болох эрсдлийг бууруулдаг.

-Хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчин үүсэх эрсдлийг бууруулдаг. Хэрэв та илүүдэл жинтэй бол алхаснаар биен дэх глюкозийн шимэгдэлтийг сайжруулж, хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчин үүсэх магадлалыг бууруулна.

-Хэрэв та хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчинтэй бол тогтмол алхаснаар глюкозийн шимэгдэлтийг сайжруулж, зүрхний өвчнөөс сэргийлж чадна.

-Биеийн жингээ барихад тусална. Илүүдэл жинтэй хүмүүс өдөрт 10000-с их алхаж байвал турдаг.

-Стресс тайлж, сэтгэл санааг тайван болгодог. Алхаснаар сэтгэлийн дарамт болон тайван бус байдаг арилдаг.

-Ясны сийрэгжилтээс сэргийлнэ. Тогтмол алхах нь ясны сийрэгжилт болон ясны шохойжилтоос найдвартай сэргийлнэ.

Б.Цэнгүүн

www.emegteichuud.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих