Дуучин хууль зөрчсөнөө хүлээж, С.Энхтөр цагдаагийн үүргээ биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээх үү
Сүүлийн хэдэн өдөр дуучин Т.Хангэрэл, Замыг цагдаагийн газрын ажилтан, дэд хурандаа С.Энхтөр хоёрын хооронд ширүүхэн маргаан өрнөөд байна. “Жирийн иргэн бол хууль бус зүйлийн золиос болоод л явдаг юм байна. Миний хувьд урлагийн буянаар олны танил болсоныхоо хүчинд энэ бүхэний учрыг олох гээд явж байна. Надтай адил иймэрхүу байдалд орсон хүмүүс байвал нэгдээрэй” хэмээн уриалсан дуучин Хаазаа өөрийгөө хэрхэн буруудаад байгаа талаараа өчигдөр олон нийтэд мэдээллэсэн.
Харин Замын цагдаагийн газрын ажилтан, дэд хурандаа С.Энхтөр түүнийг гурван жолооны үнэмлэхтэй байгаа нь шударга бус хэмээн олон нийтэд мэдээлэл цацсан билээ. Ёстой нөгөө гээндээ ч бий, гоондоо бий гэгчээр хэрүүлийн алимыг Замын цагдаагийн ажилтан, ахмад С.Энхтөр шидэж орхисон бололтой. Ингэснийхээ төлөө тэрээр өргөсөн тангарагтаа үнэнч бус ажиллаа хэмээж хуулийн хариуцлага хүлээх болоод байна.
Түүнчлэн дуучин гурав биш ч хоёр жолооны үнэмлэхтэй байсныхаа төлөө мөн хуулийн хариуцлга хүлээж л таарна. Ийн нэгнийхээ мууг илчлэх гэсэн бус эцэстээ хоёулаа л хуулийн өмнө хариуцпага хүлээж мэдэх нь. Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй хойно, одоо яалтай билээ.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL:




