Яаралтай түргэн тусламжийн төв ачаалалтай ажиллажээ
Шинийн нэгэнд Яаралтай түргэн тусламжийн төв ачаалалтай байнаЯаралтай түргэн тусламжийн 103 дугаарт өнөөдөр өглөөний 08.00 цагаас хойш 50 гаруй дуудлага ирээд байна. Харин өчигдөр 08.00 цагаас өнөөдөр өглөө ээлж солигдох хүртэлх хугацаанд нийт 743 дуудлага ирсэн байна. Үүнд, осол аваарын 54, архины хордлогын 31, томуу, томуу төст өвчний 82, осголт, хөлдөлт долоон дуудлага болон бусад дуудлагууд багтжээ.Яаралтай түргэн тусламжийн 103 төв нь сар шинийн битүүний өдрөөс эхлэн 6 эмч, автомашинаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногийг дуустал иргэдэд 24 цагийн турш 36 эмч, автомашин үйлчилэх юм байна.Түүнчлэн цагаан сараар бүх өрхийн эмнэлэгүүд 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байгаа аж.
URL:




