М.Энхсайхан бууж өгөөгүй
Шар тос үмхээд алдсан М.Энхсайхан өнөөх маргаантай асуудлаа чирсээр л явна. Монголын төмөр замын даргаар томилогдож байсан тэрбээр салбарын сайдтайгаа ам нийлээгүйгээс болж, хоолноосоо салсан юм. Тэгвэл мань эр салбарын сайдыг дагавал могойн хорлол болно хэмээн мэдэгдсээр яваа сурагтай. Тэрбээр “Би төмөр зам баръя гэсэн юм. Х.Баттулга төмөр зам барихгүй гэж байгаа юм билээ. Төмөр зам гэдэг нэрийн дор энд тэнд далан босгож, дундаас нь өөрсдөө идэх ийм л бүлэглэл ажиллаж байгаа шүү дээ. Энэ бол надад тодорхой болсон асуудал. Х.Баттулга, А.Гансүх нарын барьж байгаа бодлого Засгийн газарт их нөлөөтэй байх шиг байна. Хэрэв тэдний бодлогоор явбал, Монгол төмөр замгүй л байна. Тэрийг би баталгаатай хэлнэ” хэмээжээ.
Мөн 2016 оны сонгуулиар Монголд төмөр зам байна уу, үгүй юү гэдгийг хараарай гэж ч хэлсэн үгэндээ хүч оруулаад амжсан байна. Учир нь хэрэв төмөр зам байхгүй бол энэ Засгийн газрыг толгойлж байсан улс төрийн хүчинтэй тооцоо хийхийг сануулсан нь энэ.
Нийгмийн толь
URL:













