Япончууд интернэт кафедээ амьдардаг болжээ
Японы орон сууцны зах зээл дээр хачирхалтай нөхцөл байдал үүсчээ. Том хотод өрөө түрээслэх нь маш өндөр үнэтэй. Жишээлбэл, оффисын ажилтан цалингийнхаа бараг 60-70%-ийг өрөөний түрээсэнд өгдөг.
Иймээс тус улсад интернэт кафе борооны дараах мөөг шиг олширчээ. Эндхийн өрөө ердөө 1х2 метр хэмжээтэй. Интернэтэд холбогдсон компьютертой бичил өрөөнд япончууд хоног төөрүүлдэг. Ийм бичил “хайрцаг”-т хоноход 25 доллар, харин 7 хоногт 150 доллар. Энэхүү үнэд хязгааргүй интернэт, комикс, хүйтэн ундаа багтжээ. Харин шүршүүрт орохыг хүсвэл нэмж, 1 удаад 3 доллар төлнө.
www.mnews.mn







URL:













