С.Бямбацогтын эхнэр орлогоороо нөхрөө хол “хаяжээ”

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эхнэр нөхрөөсөө 10 дахин илүү орлоготой. Уг нь төрийн албан хаагчдын цалин 30 хувиар нэмэгдэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүдийнх ч өссөн ч гэр бүлийнхээ хүний орлогын ядаж 1/9-т хүрдэггүй гэнэ.

Тодруулбал, эрхэм түшээ 22.5 сая төгрөгийн орлоготой. Харин түүний эхнэр, гурван хүүхэд нь 273 сая төгрөгийн орлоготой гэнэ. Гэсэн атлаа энэ өрх “Нью прогресс групп”-т 65.3 сая төгрөгийн өртэй. Гэр бүл нь ийн хэд дахин давсан орлого олж байхад мань хүнд төрийн төлөө толгойгоо гашилгаж явах хэрэг байна уу.

“БТВ-750″ маркийн хөлгөөрөө салхи татуулан хотын гудамжаар  сэлгүүцэж, хоёр  ч эдлэн газартаа амарч, зугаалж явбал цэнгэл биш үү. Хугарсан хөлөө чирэн байж, суга таяган дээр тогтож ядан ажилдаа зүтгэх хэрэг байна уу, гишүүн ээ.

http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих