Шүүхийнхнийг харахаас дургүй хүрдэг нэг л шалтгаан бий
Шүүхийг шинэчлэх талаар төрийн тэргүүн сайн ярилаа, Баяр хүргэе.
Энэ сэдэв бол нэг талаас муусайн хулгайч нартай л хамаатай асуудал байгаа юм. Дийлэнх иргэдийн хувьд их л сайндаа торгуулахаас цааш хэтэрдэггүй, хуультай хуульгүй олны дунд өөрийгөө аваад явчихдаг олонлогоос бүрддэг. Энэ нь шоронд сууж үзээгүй түм буман хүнээр нотлогдоно.
Тэгэхээр угаасаа зөв суурьтай нэгнийг өөрсдөө л оролддоггүй юм бол шүүхийнхэн бараг маньд падлий байхгүй асуудал юм шүү дээ. Аливаа гэмт үйлдэл, түүнийг хэрхэн шийтгэж байгааг хөндлөнгөөс ажиглаад байхад нэг л асуудал ойлгомжгүй байдаг. Тэр нь хүний хүнлэг чанар, ёс суртахууныг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх тухай заалт байдаггүй. Өөдгүй муухай араншин гаргасан новшнуудыг яавал ч яачихаар үе зөндөө л гардаг. Хэрэв тэгэх юм бол яг л хуулиараа гөлийж байгаад шийтгэж орхино.
Гадуур архаг хулгайчууд зориуд өдөж нармайгаа нээлгэж аваад цагдаа руу гүйчихдэг биз дээ. Ийм мянга түмэн жишээ бий. Энэн дээр өөрсдөө хүн мөртлөө хүний нийгэмд үйлчилгээ үзүүлж байгаа атлаа робот шиг донхойдог шүүгч, хууль хоёрыг харахаас дургүй хүрдэг.
Үндсэн хууль, зарчим энэ тэрд нь гар хүрэлгүйгээр дээрх тохиолдлыг харгалзан “хэдэн жил” нэмж хасдаг зүйл оруулчихвал хулгайч нь ч гэсэн жаахан жудагтай болохсон. Тэгвэл мөн ч их хэрэгтэй санж.
Ж.ГАНГАА
мэдээмн
URL:













