Хятад, Америкийн төрийн тэргүүн нар интернетийн аюулгүйн асуудлаар ярилцав

SDF454SDSDSD3-р сарын 14-ний өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин урилгын дагуу Америкийн Ерөнхийлөгч Барак Обама-тай утсаар ярилцахдаа интернетийн аюулгүйн асуудлаар санал бодлоо солилцжээ. Дарга Ши Жиньпин Хятадын талын байр суурийг тодорхойлж, интернетийн аюулгүйн асуудал явах тусам тулгамдаж, улс орнуудын бүгдээрээ анхаарч буй аюулгүйн өрсөлдөөн сорилт болжээ. Интернетийн орчны энх тайван, аюулгүй байдал, нээлттэй байлгах ба хамтын ажиллагааг хамгаалах нь Хятад, Америкийг багтаасан олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцэх юм. Төрөл бүрийн хакерын үйл ажиллагааг Хятадын тал эрс эсэргүүцнэ. Интернетийн аюулгүйн асуудлаар Америкийн талтай бүтээлч харилцаатай байхад Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлжээ.

\Уртнасан.\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих