АСЕАН-ы эдийн засгийн сайд нар чууллаа
АСЕАН-ы орнуудын эдийн засгийн сайд нарын 19 дэх удаагийн албан ёсны бус чуулган 8-нд Вьетнамын нийслэл Ханой хотод болжээ. Уг чуулганы үеэр АСЕАН-ны 10 орны эдийн засгийн сайд нар АСЕАН-ны бүс нутгийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг урагшлуулах талаар нэмэлт оруулсан хоёр гэрээ хэлэлцээр болон чухал санаачилгын бичгүүдэд гарын үсэг зурсан байна.
Хуралд оролцогсод энэ оны АСЕАН-ны бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн чиг хандлага, 2015 он гэхэд АСЕАН-ны эдийн засгийн цогцыг бүрдүүлэх хэтийн төлөв болон хүндрэлтэй асуудлаар санал бодлоо солилцжээ. Хуралд оролцогсод мөн АСЕАН-ны орнуудын өрсөлдөх хүчин болон хэлхээ холбоог эрчимжүүлж, дунд жижиг аж ахуйн нэгжүүдэд худалдааны хамтын ажиллагааны тогтолцоо ба сүлжээ бий болгохын тулд хүчин чармайлт гаргахыг санаачилсан байна.
\Хуар\ CHINA RADIO
URL:





