Төвдийн уурхайн нурангинаас 21 цогцос хайж олов
Төвдийн гал сөнөөх ерөнхий багийн мэдээлснээр, 4-р сарын 1-ий 00 цаг 45 минутын үеэр Лхас хотын Майжокунггар сяний уурхайн осолд эндэгчдийн 21 цогцсыг хайж олсон байна.
Аврагчид хэлэхдээ, нурангийн хэмжээ их байсны дээр ослын газарт сүүлийн хэдэн өдөр цас бороо холилдон орсны улмаас аврах ажилд хүндрэл бэрхшээл учруулсан бөгөөд гамшгаас аврах машин төхөөрөмж болон хүний хүч нь урьд байгаагүй их хэмжээнд хүрсэн . Хэдийгээр нурангид дарагдсан уурхайчдын амьд гарах найдвар бага байгаа ч аврагчид чармайн ажиллаж байна гэжээ.
Мөн дагалдан үүсэх гамшгаас сэргийлэхийн тулд ослын газарт Төвдийн цэргийн районы хижгээс сэргийлэх эмнэлгийн цэрэг арми очиж, хижгээс сэргийлэх арга хэмжээг бүх талаар авч байна.
\Навч орчуулав\ china radio
URL:




