Инчоны онгоцны буудалд байсан хүүг эх оронд нь авчрав

hvvhed 298899888989Монгол Улсын иргэн, зургаан  настай С.Амарбаясгаланг БНСУ-ын “Инчон” олон улсын нисэх онгоцны буудлын транзит танхимд харгалзах хүнгүй, ганцаараа байгаа тухай мэдээлэл өнгөрсөн ням гаригт Гадаад харилцааны яаманд ирсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Үүний дагуу тус яам болон Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ хүүхдийн ар гэртэй нь холбоо тогтоож, хүүгийн эцгээс тус яаманд ирүүлсэн өргөдлийн дагуу С.Амарбаясгаланг тухайн өдрийн “Корейн Эйр” компанийн оройн нислэгээр Монгол Улсад буцаан ирүүлжээ.“Чингис хаан” Олон улсын нисэх буудалд С.Амарбаясгаланг эмчийн үзлэгт оруулж, хууль, хяналтын байгууллагын шийдвэрийн дагуу ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих