С.Баярцогт Швейцарийн банкин дахь нууцаа нуухын тулд хэвлэлийнхнийг мөнгөөр угжлаа

2k153842220b(1)УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг Щвейцарийн банканд нэг сая гаруй долларын данстай гэсэн мэдээлэл хэдхэн

хоногийн өмнө дуулиан тарьж байв. Гэтэл одоо ямар ч хэвлэлээр энэ тухай дахин сөхөлгүй таг мартсан нь ямар учиртай вэ. Хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ хэвлэлээр зарлаж, АТГ-т шалгуулахдаа тулаад байсан түүний энэ хэрэг хэвлэлээр дахин сөхөгдөхгүй нам дарагдав уу.

Энэ дуулиант хэрэг Монголлд хүч авсантай зэрэгцээд хэвлэлийн бага хурал хийлгэснийхээ маргааш нь түүнийг Европ руу ооргон зугатлаа гэсэн мэдээлэл гарсан. Гэтэл тэрбээр энэ дуулианыг Монголд намжаахын тулд итгэлт хүмүүстээ олон сая төгрөг үлдээн хэвлэлийнхний амыг барих үүрэг даалгавар өгөөд өөрөө Швейцарь дахь асуудлаа зохицуулахаар морджээ.

Шударга иргэдийн мэдээлснээр түүний хүмүүс Монголын бүх ТВ өдөр тутмын сонин, мэдээллийн сайтуудтай хаалтын гэрээ гэгчийг байгуулан С.Баярцогтын тухай болон энэ хэргийн талаар дахин сөхөхгүй байх үүрэг хүлээлгэн 2,5-50 сая төгрөгийг бэлнээр тараажээ. Тиймээс С.Баярцогт нарын хүмүүсийн Оюутолгойн гэрээ байгуулсныхаа авилгад Швейцарийн банкаар дамжуулан авсан байж болзошгүй сая доллараасаа Монголын хэвлэлийнхэнд ийнхүү “хувь” хүртэж эхэлсэн бололтой.

Чөлөөт, шударга хэвлэл мэдээллийн хэрэгсэл саарыг илчилж, сайныг дэмжих үүргийг ард түмнийхээ өмнө хүлэдэг. Гэтэл ийнхүү мөнгөөр угжуулан хаалтын гэрээ гэгчээр хахуулдуулдаг болсон нь Монголд хэвлэлийн эрх чөлөө үнэнийг мэдэх ард түмний эрх ийнхүү мөнгөөр шийдэгддэг болсныг С.Баярцогтын энэ явдал бодит баримт болон үлдэж байна.

Но-той хүн нууцаа дэлгүүлэхийг хүсдэггүй гэдэг. Тиймээс С.Баярцогтын өөрийнх нь хэлснээр Швейцарийн банканд гуравхан сая төгрөгтэй байсан нь үнэн юм бол 100 дахин илүү мөнгийг хэвлэлийнхэнд зарцуулан нуухыг хүүсэн нууц нь юу байсан юм бол. Бохир улстөрчдөд худалдагдаагүй, цаашид ч худалдахгүй шударга сайт www.tvmon.mn цаашид энэ талаар эрэн сурвалжилснаа хүргэх болно.

 

Д. БАЯР


URL:

Сэтгэгдэл бичих