С. Баярцогтын хамт нууц данстай гэдэг нь илэрсэн…!!!!
Урам бас хүсэл алга
С. Баярцогт “Би энэ дансыг нээх хэрэггүй байсан юм. Компаниа ч мөн орлогын мэдүүлэгтээ хавсаргах ёстой байсан. Би өөрийн нэр хүнддээ санаа зовохгүй байна. Харин гэр бүлдээ л зовниж байна. Одоогийн албан тушаалаасаа огцрох шийдвэрийг хувьдаа бодож үзэх нь зүйтэй болов уу” хэмээн дээрх консерциумд хэлсэн байсан.
Харин дараа тэр хэвлэлийн хурал зарласан. С. Баярцогт “Би энэ дансаа 2008 оны тавдугаар сард нээсэн гэсэн. Түүний хэлснээр “Legend Plus Capital Limited” компани улс төртэй ямар ч холбоогүй миний хувийн бизнес. Би энэ компаниа найзуудтайгаа байгуулж байсан. Гэхдээ энэ компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй нь үнэн. Тиймээс ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байгаа” гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл С. Баярцогтын хамт нууц данстай гэдэг нь илэрсэн гадны албан тушаалтнууд хэдийн хуулийн хариуцлага хүлээгээд хэдийн эхэлчихсэн. Тухайлбал Францын төрийн өндөр албан тушаалтан одоогийн эрх барьж буй Францын “Социалист” намын лидерүүдийн нэг Жером Каюзак offshore буюу татваргүй бүсэд компани байгуулан түүний эхнэрийн нэр дээр 600,000 евро байсан нь илэрч Ерөнхий сайд Франсуа Олландын Засгийн газрыг бүхлээр нь чичиргээнд оруулсан.
Эдүгээ 60 настай Францын Төсвийн сайдын албыг хашдаг Жером Каюзак өнгөрсөн Баасан гарагт өөрийн сайн дураараа огцорч, танхимаас гарч буйгаа зарласан бөгөөд түүнд Францын цагдаагийн газраас түүнийг “татвараас зайлсхийсэн, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуурамчаар бөглсөн, нууцаар гадаадад их хэмжээний хөрөнгө оруулсан, орлогоо нуун дарагдуулсан” зэрэг олон шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон.
Энэ тухай мэдээллийг миний бие өнгөрсөн Даваа гарагийн Дэлхийн тойм мэдээллийн хөтөлбөртөө онцлон оруулж, үүрэг, хариуцлагын тогтолцоо Франц болон болон Монголд хэрхэн хэрэгждэгийг өгүүлсэн юм. Тодруулбал 600 мянган еврогийн нууц данстай нь илэрсэн Францын Төсвийн сайд албан тушаалаасаа огцорч, гэр бүлийн хамт байцаагдан, өргөст торны цаана суучихлаа. Харин манай УИХ-ын Дэд дарга 1 сая долларын нууц данстай нь илэрсэн боловч өөрийгөө бараг буруугүй, Ёс зүйн хороо шийдэх биз гээд гадагшаа нисээд явчихсан тухай харьцуулан өгүүлсэн.
Гэтэл өчигдөр ТВ-ийн захирал, сэтгүүлч эгч орж ирээд “Улмаа чи С. Баярцогтын тухай мэдээ хийсэн үү? Тийм бол яг юу гэж ярьсан юм бэ? Ойрын үед тэр талаар мэдээ хийхгүй шүү” гээд гараад явчих юм. Өөрөө энэ салбарт 20 жил болсон. Телевизийн нүүр царай болсон хүн. Яагаад? Яагаад? Яагаад…Би аль нэг улс төрийн намын гишүүн биш. Зүгээр л ажлаа хийж яваа залуу. Харсаар байж ийм шударга бус зүйлтэй миний үеийн залуус хэзээ ч эвлэрч чадахгүй. Худал, хуурмаг зүйлийн өмнө нүдээ аниад, чихээ дараад, амаа татаад суу гэж байгаа бол ёстой “ҮГҮЙ” гээд хэлчихье. Миний бие “Ийгл Ньюс” телевизийн Гадаад мэдээг хүмүүст хүргэхийн тулд өнөөг хүртэл хичээсээр ирсэн. Хэрвээ энэ мэтчлэн дарамт, шахалт үзүүлсээр байх юм бол ажил хийх ямар ч урам бас хүсэл алга…
-
-
Oyunjargal Narantuya ene niigem chin yachihsan yum be
-
Erbulan Karakas таны бэлдсэн дэлхийн мэдээг 19.30 цагт тэсэн ядан хүлээж сонсдог маш олон залуус байдаг юм шүү, та ганцаараа биш..See Translation
-
Enkhbold Indigo Ulambayartai sanal neg bna. Hvn hiisen zviliinhee tuluu hariutslag vvreh ystoi.
-
Эрдэнэцэцэг Цэдэнбал “Улмаа чи С. Баярцогтын тухай мэдээ хийсэн үү? Тийм бол яг юу гэж ярьсан юм бэ? Ойрын үед тэр талаар мэдээ хийхгүй шүү” Иймэрхүү үг хэлдэг дарга, эрхлэгч нар байдаг шүү. Ёстой уур хүрмээр
-
Д. Баттуул шантрах бууж өгөх хэрэггүй шүү….Мөн чанарааа гээхүү эсвэл ажил амжилтаа бодохуу… Өөртөө итгэж өөрийн ертөнцийг бий болгохуу. эсвэл бусдын бүтээсэн ертөнцөд уусахуу… Өөрийн бүтээх бүтээсэн зүйл их хэцүү ч ирээдүйд тустай… бусдын бүтээсэнд шургал…See MoreSee Translation
-
Munkhjargal Banzragch Санал нэг байна.Хэн нэгэн даргын үгээр биш өөрийн үзэл болоороо ингэж дуугарч байгаад чинь талархаж байна.Залуус бид өөрчлөлтийг өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй.
-
Ulziibuyan Batdelger Vneneer yavahad vher tergeer tuulai gvitsne. Buu shantar.amjilt husgiye~~~^^
-
Ethic Ethics Маш чухал үнэн юм бичжээ. Өөрийн чинь мэдээ мэдээлэлүүд залуучууд бидэнд маш чухал их сурвалж болж байдаг шүү… Би машиндаа түгжрээд зогсож байхад өөрийгөө хөгжүүлэх танин мэдэх нэг гарц нь танай суваг, мэдээ мэдээллүүд байдаг. Харьцангуй чөлөөтэй хараат биш байдаг нь танай сувагыг гэж боддог байсан…….. Залуучууд бидэнд өөрөө сэтгэж, хэн нэгний шахалтгүйгээр ажиллаж, амьдрах боломж тун хомс юм даа даанч.See Translation
-
Shinebayar Tsolmon Ингээд л байгаа юм даа. Эзнээс эд хөрөнгөнөөс хараат бус байх тухай яриа чинь уриа лоозон төдий зүйл болж хувираад удаж байна дөө.
-
Jadamba Amarjargal Amjilt husii. Iim zuiltei udur bur tulgarah yum doo. Nudee aniad, chihee bugluud amidar gej bn tsaad ardchilal chini kkkk
-
Shur Erdene Bayrtsogt nogoo mongonoosoo tanai TV- ruu shidjee. Udirdlagiin iim daramt uneheer mulguu bn daa. Odoo haana ch ajillamaar ym dee. Ug ni chinii medee ih taalagddag ymsan. Bitgii untraarai, orvolzood geed darah l bh.
-
Nyamdorj Alimaa yum unend guitsegddeg. Bid bolovsrol undurtei zaluu humuus zorigtoi bai naiz
-
Lkhagvajargal Jagaanaa Монголчуудад яагаад гадаад мэдээг орчуулж хүргэх хэрэгтэй юм бэ… Энэ мэтсийг харьцуулж харахгүй юм бол, тэнд хэн ямар шалтгаанаар яаж шийтгэгдсэн нь, Солонгост дайн болсон нь ямар хамаа байна аа, бидэнд… Соёл, хэл, үндэстний сэтгэлгээний хувьд өөр …See More
-
Enkhbayar Enxee Muu doloogch dolignogchidod bitii avtaarai amjilt
-
Ochirbat Altansukh Манай хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх итгэл байхгүй л дээ. Дөрөвдэх засаглал энэ тэр гэхээрээ том том ярина. Яг үнэндээ ардчилалыг булшилж, иргэдийн тархи угаах хэрэгсэл болсон шүү дээ. Тун удахгүй хаа нэгтээ нисэн яваа дарангуйлалын хий сүүдрийг …See More
-
Nergui Urantogtokh ene asuudal ingesgeed unguruxgui l bgaasai. Mongoliin setguulchdiig doromjilj ner xundiig ni gazart unagaj bga yumnuud bol xurgan dargantsar mun setguul zuigees sorj amidardag xeden xuvalzuud l bga. Ur chadvaraar jaaxan deeshee garaad irexeer l neg dargiin uvurt orchixno. belen mungu xaraad l xelsen bux ugee martana bid l ingex yum bol irged yaj uneniig medex bile
-
Oyuntungalag Tsend яг л ийм байгаа даа. өөрийнхөө итгэл үнэмшилд үнэнч яваад чинь баярлаж бана. им сайхан залуусийнхаа урмийг хгалж байгаад харамсч байна. эзний мэдэлд ажиллах засгийн газрын мэдэлд ажиллаж байснаас ялгаа юун болжээ.
-
Khaliu Otgonbaatar Unen ug helsen hund hun ushuutei gj
-
Otgontuya Otgon Бүү шантраарай амжилт.
-
Nergui Urantogtokh xamgiin ineedtei ni Eagle-iin 1 ch setguulch bolon ajilchid ene statusiig medeegui yum shig tsarailj yvna. 1 ch xun demjij ydaj setgegdlee ilerxiilj chadsangui Eagle-d daramt ix bdag mun ajilaasaa garaxaas zurxee gartal aidiin bn
-
Bat Altanshagai Er ni chuluut setguulch, sudlaach bolbol yasan um… Ternees bish mongoliin ali ch TB-d ajillaad hezee negen zagt ihk, bagaar amaa uduuleh ni todorhoi um bish uu…
-
Sulena Andrei Үнэний дуу хоолой болж хэний ч талд үйлчлэхгүй гэсэн тангараг өргөдөг хүмүүс тангарагтаа үнэнч байх ёстой. Чамд залуу хүний эрч хүч, эрэмгий шударга зан байгаа болохоор юунд ч шантрахгүй гэдэгт итгэлтэй байна.
-
Chimgee Goiloo Bayrtsogtiin ard OT bga ted oorsdiinh ni talaar sorog medeelel garval yaj hodlohoo sain medne
-
Tugsuu Jamaa urantogtohoo genen dugnelt yaran bas busdiin omnoos hii h gsnii hereggui boluu
-
Tugsuu Jamaa ganzo ta 2 zereg shahyy like darchihaad yu bichih gd yu l bicheed bgn de
-
Tugs D Sign goy shuu hugshuun
-
Lhamaa Dashdorj Shantrah hereggui unen bugdiig yalnaa.
-
Altankhuu Bayarsaikhan Ерөнхийдөө бол хэн нэгний лоббигоос хараат бус тв гэж бараг байхгүй дээ. “Ийгл” ч гэсэн ялгаагүй шулуухан хэлэхэд нэг намын (АН) талыг барьдаг тв. Тийм болоод л тэр намын эрхмийг “хатгасан” зүйл ярихад хэн хэнд нь эвгүй байсан биз.
-
Binderiya Byambasuren шантрахгүй шүү хө. Цус байна цөс байна
-
Altankhuu Bayarsaikhan Гадаад мэдээнд чинь дуртай шүү хө. Гантулга гуайн ярихыг бас сонсдог байлаа. Гэхдээ түгдчээд ээрээд байдаг нь заримдаа жаахан төвөгтэй санагддаг гэж.
-
Tseden-Ish Ganzorig Nergui Urantogtokh hugshuun FB d hun bur zav gargadag l da…gehdee ajlaasaa garahaas aidag daramtaldag asuudal egle tv d lav bhgui…yamar saindaa zahiral ene asuudliig change gej zuv huleen avch bna..ene bol ardchilalin mun chanar…het bidend sanaa tavisan talarhaya hamaa…
-
Bayaraa Dogsom Uram hugarch bga bolovch, odoo ulam hugartslagdaj bga bh. Gadaad Medeeg chini unen sain bdag shu, mongold bhda udur algasahgui uzdeg bla. Za tegeed amjilt. . .
-
Lhamaa Dashdorj урам чинь хугарсан болохоос биш, ууц хугарсан биш дээ. Шударга үнэний төлөө ажиллаад байгаарай хө.
-
Tseden-Ish Ganzorig Аан тийн 25-ын Тоогийд нэмж хэлэхэд аль ч тв зах зээлийн гажиг тогтолцоо улс төр нөлөөлж буй.Өөрсдөө мундаг юм шиг бүү Долдойд Тоогий…бид завгүй ажилдаа дуртай хүмүүс
-
Baaska Baasansuren өөөөө сайн байна ш дээ … шударга байна шүүSee Translation
-
Minjin Minjee Jargalmaa egch arai bish biz dee. Bi ih hundelj yvdag yum. TV-iin nuur tsarai gesen bolohoor l …
-
Sharavjamts Tserenjankhar Shantarch bolohgui shuu.uuregee gutsetge duu mini.zorigtoi,zorilgotoi,uragshaa.
-
Dawaa Ch Зоригтой байгарай чамд амжилт хүсэе . Чамтай адил санаа бодол зорилготой залуус их байгаа.
-
Kh Bolortuya энэ бол Монголын сэтгүүлзүйн өнөөгийн дүр төрх… Улмаа чи чадвартай. хэзээ ч бурууд бууж өгч болохгүй шүү амжилт хүсье.
-
Bud Odon Далимдуулаад хэлчихэд өөрийн чинь монгол хэлний ярианы найруулга жоохон тиймэрхүү шүү. сонсоход бага зэрэг төвөгтэй байдаг. “-саар бна” гэж бнга хэлдэг. Бусдаар бол өөрийн чинь үзэл бодол, зоригийн хувьд хөгийн гаруудаас болж тийм амар мохож үл болно. Тэр тусам нь улам хурцлагдах учиртай.See Translation
-
Shinebayar Munkhtsetseg Дэмжиж байна. Сайхан бичсэн байна. Зоригтой байна. Өөрийн гэсэн зарчим, үнэт зүйлтэй байна.
-
Lucas B’Zone bi uzseen, mundag shuu. France mundag, teriig ontslon medeelsen setguulch chi ch bas mundagSee Translation
-
Gunjav CH Zorigtoi baina.
-
Tungalagtamir Ulzii-orshikh Shudraga baih uuriihee unet zuild unench baigaarai.
-
Gurtseden Monkh Зоригтой бай үнэн юм бичсэн хүн хэнээс ч айх хэрэггүй идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоордог юм шүү чамд амжилт хүсье УРАГШАА
URL:





















































