Хүнээсээ хогны уут нь чухал гэж үү, Үүл дарга аа

uut_500x500Хогны уутаа халах уу, эсвэл хүнээ цомхотгох уу. Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд Засгийн газраас төрийн албан хаагчдыг 15 хувиар цомхотгохоор шийдвэрлээд буй. Өөрөөр хэлбэл, 180 мянга гаруй төрийн албан хаагчийн 15 хувь нь болох 2700 орчим хүн ажилгүйчүүдийн эгнээ рүү шүүрдэгдэж гарна. Харин албаныхан үндсэндээ чиг үүрэг нь өөр газар шилжиж буйтай холбоотойгоор, харьяалагдах газар нь өөрчлөгдөх болохоос хэдэн мянгаараа цомхотгогдох асуудал байхгүй хэмээн тайлбарлаж буй юм. Гэхдээ бүгд биш ч тал хувь нь гудамжинд лааз өшиглөх нь гарцаагүй болов. Айдас дагуулсан энэ шийдвэр хэдий хэр хэмнэлт авчрахыг Сангийн яамныхан тооцоолж буй.

 

Гол нь цомхотгол хэмнэлт болж чадна гэдэгт эдийн засагчид эргэлзэж байна. Жишээ нь, 100 орчим хүн цомхотголд өртлөө гэж тооцоолоход ойролцоогоор 410 гаруй сая төгрөгийн хэмнэлт гарна. Гэвч тэтгэмжинд нь 710 гаруй сая төгрөгийг өгөх тооцоолол бий. Өөрөөр хэлбэл, тэдний авах тэтгэмжийг орхигдуулсан бололтой. Ийнхүү хэмнэлт биш харин ч хямрал дагуулж мэдэх эрсдэлтэйг тооцоолохгүй бол горьгүй нь. Цаашлаад тэтгэмжээ авчихсан атлаа танил, талын нүүрээр нөгөө газрын арын хаалгаар ороод ирдэг нь манайд энгийн үзэгдэл. Ийм алдаа, завхрал гарахгүй гэх баталгааг хэн өгөх үү гэх дараагийн асуулт бий.

 

Төрийн албан хаагчдын тоо хоёр жилийн дотор 30 гаруй мянгаар өсч, данхайралд автсан гэдэгтээ маргах хүн гарахгүй биз. Албан хаагчдын тоо нэмэгдэхийн хэрээр урсгал зардал өсдөг. Хачирхалтай нь, цомхотгол болоод бусад шалтгаанаар орон тоо эзгүйрч, хүний тоо цөөрсөн ч урсгалд зардал огтхон ч буурдаггүйд шалтгаан байгаа юм. Жишээ нь, 2011 оны төсвийн гүйцэтгэлээр зөвхөн бичиг хэргийн зардалд 8.142.7 сая төгрөг зарцуулж байсан бол 2012 онд 8.664.5 болж өсчээ.

 

Түүнчлэн тээвэр шатахууны зардал гэхэд 37.794.8 сая төгрөг байсан бол 43.309.1 сая болтлоо нэмэгдсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, 2004 оныхоос даруй арав дахин нэмэгдсэн гэх мэдээлэл бий. Хоёрхон жилийн дотор төрийн албан хаагчдын тоо 30 гаруй мянгаар нэмэгдсэн нь урсгал зардал 540 орчим тэрбумаар өссөн үзүүлэлттэй холбогддог.

 

2008 онд эдийн засгийн хямралыг даван туулахдаа ганц ч хүн халахгүйгээр гагцхүү захиргаа болон урсгал зардлыг хэмнэх байдлаар гэгээ татуулсан түүх бий. Харин энэ удаад дээрх урсгал зардлыг хэмнэхээс гадна хэнд ч хэрэгцээгүй хогны уутны төсвийг төрийн албан хаагчдыг цомхотгохын оронд халбал хаа хаанаа өгөөжтэй мэт. Азийн цагаан дагина нэртэй уутанд нийслэл 6.7 тэрбум төгрөг төсөвлөөд буй. Байгальд 300 жил шингэдэггүй энэ уутыг хэдэн тэрбум төгрөгөөр тарааж байхаар энэ мэт бодит хэмнэлтэд зарцуулбал жинхэнэ утгаараа буян болж ч мэдэх юм, Үүл дарга аа. Гэр хорооллын айл өрхийн үнс нурмыг хийж болдоггүй, өвлийн улиралд хөлдөөд та¬сарчихдаг энэ уутыг хүнээсээ илүү үзэх хэрэг байна уу. Бодит хэмнэлт хүндээ биш хогны уутандаа байгаа юм биш үү, эрхмүүд ээ.

 

Мөн оюутнуудыг сар бүр архидуулдаг мөнгөө ч хэмнэж болох талтай. Аав, ээжийг нь ажилгүй болгон байж архи, тамхины үйлдвэрлэлийг спонсорлож байхаар ийм гаргалгааг хийвэл дээргүй юү. Данхайсан бүтцийг шийдвэрлэх нь гарцаагүй ч шат дараалалтайгаар авч үзвэл илүү үр дүн үзүүлэх буй за. Харин бүсээ чангалж ядаж яваа ажилчин ангийг гудамжинд хөөн гаргаснаар эдийн засаг сэргэчих нь юу л бол. Хогны уутнаас үнэтэй хүний амьдрал гэж байхгүй байлтай.

 

Л.НИНЖСЭМЖИД

new.mn


URL:

Нэр: Batuul Огноо: 1 January 2015

Unuudur minii baishing dairah shahlaa bi arga hemjee abnaa

Нэр: Asar urguu Огноо: 1 January 2015

Bid buteen bid sunuun

Нэр: Nobsh Огноо: 1 January 2015

Batuul nobsh batuul nobsh batuul nobah………………

Сэтгэгдэл бичих