“Apple” компани ирэх намар “iPhone 18” гар утсаа худалдаанд гаргаж магадгүй

“Apple” компани ирэх намар “iPhone 18” гар утсаа худалдаанд гаргаж магадгүй“iPhone” утасны борлуулалт ирэх жил 4.2 хувиар буурна гэв. Тодруулбал, АНУ-ын Массачусеттс мужид төвтэй, технологийн зах зээлийн судалгаа, шинжилгээний IDC байгууллагаас 2026 оны дэлхийн гар утасны борлуулалтын урьдчилсан тайланг танилцуулсан. Үүнд “Apple” компанийн ирэх намар худалдаанд гаргаж магадгүй хэмээх “iPhone Air 2”, “iPhone 18 Pro”, “iPhone 18 Pro Max”, “iPhone Fold”, “iPhone 18e” загварын талаар дурджээ. Одоогоос зургаан жилийн өмнө тус компани “iPhone 11”, “11 Pro”, “11 Pro Max”-ийг нэг дор танилцуулснаас хойш нэг загварын олон хувилбарт төдийлөн ач холбогдол өгөөгүй юм. Харин “iPhone 18” нь “Apple”-ийн түүхэн дэх хамгийн жижиг төдийгүй хүчирхэг загвар болж магадгүй талаар тайланд онцолсон байна.

Дэлхийн технологийн зах зээлийн судалгааны компани “Counterpoint”-ийн мэдээлснээр, 2011 оноос хойш ухаалаг утасны зах зээлд тэргүүлэгч байр сууриа алдсан “Apple” “iPhone 17”-гийн амжилтаараа эргэн ирж буй хэмээсэн ч ердөө жилийн дараа ийм олон төрлийн загварыг зах зээлд нэг дор борлуулах нь эрсдэлтэй алхам гэдгийг сануулсан аж. Энэ онд “iPhone”-ийн нийлүүлэлт өнгөрсөн жилийнхээс 6.1 хувиар өсөж, 243 сая утас зарах төлөвтэйг “Counterpoint”-ийн ахлах шинжээч Ян Ван дурдсан байна. Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлогын нөлөөгөөр америкчуудын хэрэглээ багагүй буурсан. Гэсэн хэдий ч АНУ, Британи, ХБНГУ-д “iPhone 17” загварын борлуулалт эрчимтэй өссөөр байгаа аж.

Д.Тамир

https://www.unuudur.mn/a/279118


URL: