Tag : Гадаад мэдээ

Нобелийн энх тайвны шагнал гардуулав

Норвегийн Осло хотноо өчигдөр Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслол боллоо. Нобелийн энх тайвны 2011 оны шагналын эзнээр Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон Серлиф, эмэгтэйчүүдийн хөдөлгөөний тэмцэгч Леймах Гбови, Йемений ардчиллын төлөө тэмцэгч Тамаккол Карман нар шалгарчээ. Эдгээр эмэгтэйчүүд хүний эрх, аюулгүй байдлыг хамгаалахын тулд цусгүй

Хятадын гэмт хэргийн ертөнц дэх “Хэрцгий” эмэгтэйг цаазалжээ

БНХАУ-ын ардын шүүх Чонкун мужийн шоронд Хятадын зартай гэмт хэрэгтэн Ван Зикийг цаазалсан болохоо мэдэгджээ. Ван Зики нь өнгөрсөн онд зочид буудал, салон, гоо сайханы үйлчилгээний газруудад охид, бусгүйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлж, мафийн томчуудтай нэр холбогдож явсан нэгэн аж. Ван Зикийг БНХАУ-ын хуулийнхан өнгөрсөн онд баривчилсан бөгөөд цаазын ял тулгасан

Путины төгсгөл үү

Орост манай долдугаар сарын 1 шиг юм болж байна. Хэдийгээр хүний амь үрэгдээгүй, элдэв зүйл болж байгаа мэдээлэл байхгүй байна ш дээ гэж гайхшрах хүмүүс байгаа ч Орос шиг ардчилал нь ард хоцорсон улсад өрнөөд байгаа үйл явдал бол долдугаар сарын 1 байтугай, ардчилсан хувьсгалын энтэй

Хүүхдийн сүүнээс цацраг идэвхт бодис илэрчээ

Японы “Мейжи Холдингс” компанийн хуурай сүүнээс цезий хэмээх цацраг идэвхт бодис илэрсэн байна. Компанийнхан нярай хүүхдэд зориулан гаргадаг уг хуурай сүүгээ худалдаанаас татаж эхэлжээ. Хөхүүл хүүхдийн тэжээлийн багагүй хувийг нийлүүлдэг тус компани сүү, сүүн бүтээгдэхүүнээс гадна хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Тус компанийн үйлдвэр Фүкүшимагийн атомын цахилгаан станцаас 320 км-ийн алсад байдаг бөгөөд

Оросууд манай долдугаар сарын 1-ний алдааг давтлаа

Төрийн Думийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд Москва хотыг нураах нь. Сөрөг хүчнийхэн түүхэндээ хамгийн өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, бараг 10 орчим мянган хүн цуглуулж чадсаныг албан бус эх сурвалжууд тооцоолжээ. Санал хураалтын дүн гарсны маргааш буюу уржигдар эхэлсэн жагсаал өчигдөр мөн үргэлжиллээ. Хүчнийхэн жагсаал зохион байгуулсан

Карзайгийн гэрийн орчим халдлага үйлджээ

Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайгийн Кабул дахь гэрийн орчим бөмбөг дэлбэлжээ. Цагдаа нар уг халдлагыг алан хядах Шиа бүлэглэл үйлдсэн байх магадлалтай гэжээ. "Ройтерс" агентлагийн мэдээлснээр Х.Карзайг Их Британиас ирсний дараа Шиа бүлэглэл урьдаас бэлтгэж, бөмбөг дэлбэлсэн гэнэ. Тэрбээр мягмар гаригт Германы Бонн хотод Афганистаны асуудлаар хэлэлцсэн чуулганд оролцож байсан

Дэлхийн хамгийн хөгшин нохой үхжээ

Өчигдөр Японд Пускэ гэдэг нэртэй дэлхийн хамгийн хөгшин нохой үхжээ. Пускэ 26 нас найман сартай байсан байна. Нохойны нэг насыг хүний амьдралын долоон жилтэй тэнцэнэ гэж үзвэл Пускэ нохой 182 насалсан аж. Харин Японы мэргэжилтнүүдийн нохойны насыг хүнийхэд шилжүүлэн тооцоолсноор, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Гиннесийн дээд амжилтын номонд бичигдсэн Пускэ

В.Путиныг эсэргүүцсэн жагсаал хэд хэдэн хотод өрнөлөө

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путины Нэгдсэн Орос нам Төрийн Думын сонгуульд 50 орчим хувийн санал авч өмнөхийн адил бусад намаас илт давамгай ялалт байгуулсан ч энэ нь тус намын хувьд нэлээд муу үзүүлэлт болов. “Үнэмлэхүй аварга” Нэгдсэн Орос намын хүч ингэж суларсан нь намын дарга В.Путинд “ах

Сирид тавьсан хоригоо чангаруулжээ

Араб лигийн улсууд болон Европын холбоо Сирид хориг тавьснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл Араб лигийн улсууд тус улсад тавьсан хоригоо чангаруулж буйгаа мэдэгдэв. Даваа гаригт хуралдсан Араб лигийн төлөөлөгчид Сирийн хилээр өргөн хэрэглээний бараа болон бусад гадаад хүчин зүйлээс шалтгаалах худалдааны импортод шууд хориг тавьсан байна. Мөн энэ сарыг дуустал

Москвад болсон жагсаалыг хүчээр тарааж, 300 хүнийг баривчилжээ

Баривчлагдсан хүмүүсийн дунд олон сэтгүүлч байгаа гэнэ Москва хотын захиргаа өчигдөр Ялалтын талбайд жагсаал хийх зөвшөөрөл хүссэн сөрөг хүчнийхэнд татгалзсан хариулт өгчээ. Хотын захиргаанаас “Өөр Орос” хөдөлгөөний удирдагчдад ирүүлсэн албан тоотод “Та бүхний хүсэлт гаргасан өдөр өөр байгууллага жагсаал хийх юм байна. Тэд түрүүлж хүсэлт гаргасан

Ерөнхийлөгчийг гэргийнх нь хамт шүүхэд өглөө

Солонгосын Минжүнудунг намынхан улсынхаа Ерөнхийлөгчийг  тэргүүн хатагтайн хамт  Сөүл хотын төв   шүүхэд өгчээ. Түүнийг Ерөнхийлөгчийн ажлаасаа буусныхаа дараа амьдрах газраа  хямд үнэтэйгээр хүүгийнхээ нэр дээр авсан нь хууль зөрчсөн явдал хэмээн үзэж байгаа аж. Солонгос  улсад албан үүргээ гүйцэтгэж буй ерөнхийлөгчөө шүүхэд өгсөн явдал энэ удаа анхных

Хүн дүрстэй робот

Зохион бүтээгч бүр өөр сэтгэлгээтэй байдаг учраас тэдний хийсэн “Робот”-ууд өөр хоорондоо загварын хувьд адилгүй байдаг. Энэ нь ч өнгөрөгч пүрэв гаригт Лондонгийн шинжлэх ухааны музей дээр болсон “Robotville Festival” хэмээх үзэсгэлэн дээр батлагдсан байна. Уг үзэсгэлэн дээр могой робот, дугуйт робот, газар уснаа явагч, гэрийн