Tag : Гадаад мэдээ

Твиттерийн шинэ “Block” жиргээчдийнхээ эсэргүүцэлтэй тулгарчээ

14-twitter-gives-back-the-access-to-block-users
Хэдхэн хоногийн өмнө Твиттер компани үйлчилгээнийхээ нэг чухал функц болох "BLOCK"-ынхоо хэлбэрийг өөрчилснөө зарласан билээ. Харин тэдний шинэ шинэчлэл жигээчдийнхээ эсэргүүцэлтэй тулгарчээ. Учир нь блоклох биш харин хүсээгүй хүнийхээ жиргээг зөвхөн өөртөө харагдахгүй болгох хэлбэр рүү шилжсэн  байна. Тиймээс Твиттер компани нэн даруй эргээд хуучин хэвэнд нь оруулжээ. Б.ЦАРЦМАГ ЭХ СУРВАЛЖ: WWW.FACT.MN x

12 давхар барилга сууриараа нурж унасан хачирхалтай хэрэг гарчээ

Өнгөрсөн Бямба гаригт Шанхай хотод,  Dianpu голын эрэг дээр баригдсан 12 давхар орон сууцны барилга сууриараараа нурж унасан хачирхалтай хэрэг гарсан байна. Урьдчилсан дүгнэлтээр тулгуур багана нь муу, мөн архитектурын алдаа гарсан гэж үзэж байна. Уг барилга нь баригдаад удаагүй байсан учир ямар ч хүнгүй байсан байна.   Ж.Соронзон Эх сурвалж: www.bolod.mn

Хэдгэнэд хатгуулсны улмаас Хятадад 41 хүн амиа алджээ

Хятадын Умард хэсэгт орших Шэньси мужид хэдгэнэд хатгуулсны улмаас 41 хүн амиа алдаад байна. Түүнчлэн 1600 хүн уг шавьжинд хатгуулан, өвдөж шаналж байгаа талаар Синьхуа агентлаг мэдээлжээ. Хатгуулсан 206 хүн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд 37-гийнх нь биеийн байдал тун тааруу байна. Нутгийн эрх баригчдын мэдээлснээр Шэньси мужид энэ жил ер бусын аагим

Ким Чен Уны ”экс” амрагыг цаазлажээ

Умард Солонгост дахиад л хэсэг хүнийг цаазаар авсны дотор удирдагч Ким Чен Уны амраг байсан, дуучин Хён Сон Воль байсан байна. Энэ 10 хүнийг порнограф хийсэн, тараасан, садар самууныг сурталчилсан гэсэн хэргээр буруутган ийн хуулийн дээд хэмжээ өгчээ. Умард Солонгосын цахилгаан хөгжмийн чуулгын гоцлооч, нэрт дуучин Хён Сон Волийг энэ

Хазем Беблави: Иргэний дайн болгохгүйн тулд бүхий л арга хэмжээг авна

Египетэд дахин төрийн эргэлт гарч, шинэ эрх баригчид нь Хосни Мубаракийг суллан оронд нь “Мусульманы ахан дүүс” бүлэглэлийн тэргүүнийг баривчилсан. Энэ хооронд олон хүний аминд хүрсэн тэмцэл өрнөсөөр байна. Үүнтэй холбогдуулан Египетийн Ерөнхий сайд Хазем эль-Беблави “АВС” телевизэд өгсөн ярилцлагыг хүргэе. -Таныг иргэний дайн болох вий гэж болгоомжлохгүй байгаа тухай хэвлэлүүд мэдээлсэн.

Бурхны гэсгээлд өртөгсөд

-Хаити НҮБ-аас нөхөн төлбөр гаргуулах боломжтой болжээ- Одоогоос гурван жилийн өмнө Хаитид аймшигт газар хөдлөлт болж, дэлхий нийтийг цочирдуулж байсан билээ. “Хөгжин цэцэглэж байсан” бүхэл бүтэн улс ганцхан удаагийн гамшигт сөхрөхийг бид харсан. Байгалийн сүр хүчний өмнө юу ч биш гэдгээ дахин нэг мэдэрсэн юм. Дараа нь булчин задрах тахал өвчин дэгдэж,

Европын өсөлт Хятадыг “сэрээв”

Дэлхийн эдийн засгийн хүрдийн гол хэсэг болсон Европ тивийн санхүү дахин сэргэх төлөв ажиглагдаж буй талаар “Блүүмберг” мэдээллээ. Өнгөрсөн зургаан улирлын турш дандаа уналттай явсан хөгшин тивд өнгөрсөн долоо хоногт анх удаа гэрэл ассан хэрэг. Ингэхдээ тус тивийн 17 улсад эдийн засгийн өсөлт ажиглагдаж эхэлсэн тухай “JPMorgan Chase & Co”, “Barclays

Сесиле Кайенге: Надаар далимдуулж улс орныг доромжиллоо

Италийн Сенатын дэд Ерөнхийлөгч Роберто Калдероли африк гаралтай Нийгмийн сайд, хатагтай Сесиле Кайенгег орангутан сармагчинтай зүйрлэн мэдэгдэл хийж шуугиан тарьсан билээ. Калдероли уучлал гуйсан ч Ерөнхий сайд Энрико Леттагийн шаардаж байсанчлан албан тушаалаасаа огцорсонгүй. Конгын ардчилсан бүгд найрамдах улсаас гаралтай Италийн Засгийн газрын анхны хар арьст эмэгтэй сайд Сесиле Кайенге

Хамгийн хөдөлмөрч орнууд

Европын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас дэлхийн хамгийн хөдөлмөрч орнуудыг судалгаагаар тодруулжээ. Үүнд аж үйлдвэржсэн орнуудыг онцгойлон авч үзсэн байна.   Мексик Жилийн дундаж ажлын цаг:2317 цаг Жилийн дундаж цалин:9885 ам.доллар Олонх ажилчид нь долоо хоногт 45 цаг ажилладгаараа Мексик улс энэ жагсаалтыг тэргүүлжээ. Мексикүүд жилд америкуудаас ойролцоогоор 519 цагаар илүү ажилладаг ч тэдний цалингийн тавны

Автобус мөргөсөн ачааны машины жолоочид долоо жилийн ял төлөвлөжээ

Москвагийн захад явсан зорчигч тээврийн автобусыг мөргөж, 18 хүний аминд хүрсэн ачааны машины жолоочид долоон жилийн хорих ял төлөвлөсөн талаар “РИА Новости” мэдээлжээ. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, автобусанд явсан 64 зорчигчийн 31 нь бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэсэн бол 12-ынх нь эрүүл мэндийн байдал ноцтой хүнд байгаа аж. Автобус компанийн

ОХУ-д 65 эмэгтэйг хүчиндсэн гаж донтон баривчлагджээ

ОХУ-ын харъяа Татарстанд 65 удаа цуврал хүчингийн хэрэг үйлдсэн гаж донтон орос эрийг цагдаа нар 10  жил хайж байж  арай гэж илрүүлэн баривчилжээ. А.Шутов гэгч тэрээр 2003 оноос эхлэн хүчингийн хэргийн “гараагаа” эхэлж голдуу урт үстэй 15-25 насны охид бүсгүйчүүдийг байгаа болгон сонгон авдаг байжээ. Тэрээр “олз”-руугаа  шууд дайрдаггүй агаад нэлээд хэдэн өдөр

М.Мурси Египетчүүдийн тэвчээрийг барав

Египетэд байдал улам даамжирч эхэллээ. Учир нь Египетийн армийнхны Ерөнхийлөгч Мухаммед Мурсид илгээсэн тулгах бичгийн хариуд эсэргүүцэл илэрхийлсэн билээ. Ерөнхийлөгч Мухаммед Мурси тулгах бичигт бичсэний дагуу 48 цагийн дотор албан тушаалаасаа буухгүй гэдгээ илэрхийлсэн юм. Ингэснээр Египетэд улс төрийн үймээн улам даамжирч эхэлж байгаа талаар “Би Би Си” агентлаг мэдээлж байна. Тус