Tag : Гадаад мэдээ

Уолл Стрийт дахин хямарлаа

Уолл Стрийтийн хямрал өнгөрсөн зургаан өдрийн турш эрчтэй доошиллоо гэж “Синьхуа” мэдээлэв. АНУ-д Талархлын баярын өдөр тохиож байгаа ч тус улсын санхүүгийн хямрал өөдтэй үр дүн авчраагүй хэвээр. “Доу Жонес”-ийн бирж дээр хувьцааны ханш 236.17 цэгт хүрч 2.05 хувийн уналттай байна. Мөн сүүлийн зургаан сарын байдлаар 11.257.55 гэсэн хэлбэлзэл үнэт

Супер хурдан автобус нийтийн үйлчилгээнд гарна

Сансрын нисгэгч асан Ричард Брансон Супер хурдан автобус зохион бүтээжээ. Түүний энэхүү бүтээлийг Лас Вегас,  Дубай, Абу Дали, Нидерланд гэх зэрэг газрууд сонирхож байгаа гэнэ. 15 метрийн урттай энэ хүлэгт орчин үеийн галт тэрэгний хурд, тав тух болон автомашин шиг уян хатан байдал байгаа ажээ. Тусгай

Афган эмэгтэйн сонголт: 12 жил шоронд хоригдох уу, нөхөртөө алуулах уу?

Гулназ гэгч эмэгтэйн зовлонт амьдрал зүгээр ч нэг энгийн эхэлчихээгүй аж. Бас энэ нь түүнийг хүчирхийлж, бие махбод руу нь дайрснаар төгсчээ. Хэдэн жилийн турш хар дарсан зүүд мэт хүчирхийлэл дор амьдарч ирсэн тэрээр одоо аймшигтай сонголт хийх ёстой болоод байна. Хэдийгээр болж өнгөрсөн аймшигт явдлаас

Лэди Гага дэлгүүрийнхээ нээлтийг хийв

Энэ үеэр хувцас загварын үзүүлбэрүүд, бяцхан хүүхдүүдийг баясгах олон төрлийн тоглоом зэрэг янз бүрийн арга хэмжээнүүд болжээ. Энэ үеэр Лэди Гага цав цагаан овор бүхий даашинзаар гангарсан байсан юм. Дуучин, өөрийнхөө сүүлийн цомог "Born This Way Foundation''-ээс хөрөнгө оруулалт хийсэн аж. Энэ сарын 21-ний өдөр Нью-Йоркийн зүүн 60-р

Хүнсэнд нэвчсэн цацраг идэвхт бодис удмын санд нөлөөлдөг

Японы Фүкүшима дахь атомын станц дэлбэрсний дараа бүс нутгийн хэмжээнд цөмийн цацраг идэвхт бодисын хор хэмжээ тархах аюул нүүрлэсэн. Одоогоос 25 жилийн өмнө ашиглаж эхэлсэн тус станц урьд байгаагүй сааталд орж, дэлбэрэх нөхцөл байдалд хүрч байсан юм. Үүний сацуу цөмийн идэвхт цацраг бодис орон нутгийн хүнсний бүтээгдэхүүнд нэвчсэн

Ливи түр Засгийн газраа байгуулав

Ливийн Ерөнхий сайд Абдель Рахим аль-Киб түр Засгийн газар байгуулснаа албан ёсоор мэдэгджээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Шилжилтийн үндэсний зөвлөлийнхөн шинэ сайд нарын нэрсийн жагсаалттай өнгөрсөн ням гаригт танилцаж, шийдвэрээ гаргасан аж. Ливийн Батлан хамгаалахын сайдаар Осама аль-Жували, Гадаад хэргийн сайдаар Ибрагим Дабашши, өмнө нь тус улсын Газрын тосны сайдаар ажиллаж

Эсэргүүцлийн хөдөлгөөний үр дүнд Египетийн засгийн газар огцрохоо мэдэгдэв

Египетийн засгийн газар Каир болон бусад хотуудад гурав хоногийн турш үргэлжилсэн олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний үр дүнд огцрохоо мэдэгдсэн байна. Гэвч цэргийн зөвлөл одоогоор сайд нар огцорч буйг хүлээн зөвшөөрөөгүй байна хэмээн тус улсын кабинетийн хэвлэлийн төлөөлөгч Мохаммед Хегази хэлжээ. “Ерөнхий сайд Эссам Шарафын тэргүүлдэг засгийн газар

Асар том хиймэл мөсөн байгууламж барина

Монгол Улс нийслэл Улаанбаатар хотдоо асар том хиймэл мөсөн байгууламж барьж зуны бүгчим халуун саруудыг өнгөрөөх боломжийг бий болгохоор ажиллаж байна. Энэ тухай мэдээллийг Их Британий wired цахим хуудас нийтэлсэн байна. Зуны цагт бага багаар хайлах асар том мөсөн байгууламжийг Улаанбаатар хотын төвд барихаар төлөвлөжээ. Энэ ажлын гол зорилго нь

Чежүд 29 машин мөргөлджээ

Өмнөд Солонгосын Чежүд цаг агаарын таагүй нөхцөлөөс үүдэн 29 машин мөргөлдөн, 15 хүн бэртжээ. Тус арлын ойр орчмоор сүүлийн хэд хоногуудад их хэмжээний бороо орон үерлэснээс манан будангийн хэмжээ хэт ихсэн, хүмүүсийн урдах зам харагдахгүй болоход хүрээд байна. Жолооч нар өмнөх замаа сайн харах боломжгүйгээс ийнхүү мөргөлдсөн байна. Арын

Оросууд дахиад л бүтэлгүйтэв

Энэ оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр ОХУ-ын сансар судлалын төвийнхөн Казакстан улсын сансрын “Байконур” буудлаас “Фобос-Грант” тандан судалгааны төхөөрөмж хөөргөсөн билээ. “Фобос-Грант” жолоочгүй автомат тандан судалгааны төхөөрөмж нь Марс гарагийн хоёр сарны нэг болох “Фобес” саран дээр газардан түүний хөрснөөс дээж аван эх дэлхийдээ эргэн ирэх даалгавартай

15 орчим тонн хар тамхи хураажээ

Америк-Мексикийн хилийн бүсийн ойролцоох Сан-Диего /АНУ-ын Калифорни муж улс/ болон Мексикийн Тихуан хотод 15 орчим тонн мансууруулах бодис хураажээ. Хоёр орны хууль сахиулах байгууллагуудын хамтран явуулсан ажиллагааны үеэр Калифорнийн Отай-Меса суурин дахь агуулахыг Тихуан хоттой холбосон 400 метр урт хонгил илрүүлсэн тухай АНУ-ын Цагаачдын асуудал эрхэлсэн

АНУ-ын өр 15 их наядыг давжээ

АНУ-ын өр өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрч 15 их наяд ам.доллараас давсныг тус улсын Сангийн яам лхагва гарагт мэдээллээ. Сангийн яамныхны мэдэгдсэнээр улсын өр 15 их наяд 33 тэрбум 607 сая ам.доллар болжээ. АНУ-ын шинжээчид хуанлийн жил дуусах хүртэл сар хагасын хугацаанд өр АНУ-ын засгийн газрын төлөвлөсөн хэмжээний 99 хувьд хүрэх