Ө.БАТХҮҮ   2000 он гарснаас хойш манай түүхэнд  “МИ-8”-ийн гэх дөрвөн удаагийн осол гарчээ. Эхнийх нь өдгөөгөөс яг 12 жилийн өмнөх энэ өдөр Увс аймгийн Малчин суманд болсон аймшигт осол байсан юм. Туулай жилийн төгсгөлд болсон зудын  гамшигтай танилцаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байсан гадаад, дотоодын есөн хүн нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн.