Өмнөд Солонгос Гаалийн холбооны зах зээлийг сонирхож байна

Өмнөд Солонгос Гаалийн холбооны зах зээлийг сонирхож байна

© Коллаж: «Голос России»

Өмнөд Солонгос Гаалийн холбооны зах зээлийг сонирхож байна гэж Казахстаны Ерөнхий сайд Серик Ахметов Сөүлд хийсэн айлчлалаа дүгнэн мэдэгдлээ.

Өмнөд Солонгос Гаалийн холбооны зах зээлийг сонирхож байна гэж Казахстаны Ерөнхий сайд Серик Ахметов Сөүлд хийсэн айлчлалаа дүгнэн мэдэгдлээ. Өмнөд Солонгосын тал казахстаны эдийн засагтай харилцахыг гойд сонирхсоныг тэрээр тэмдэглэв. Энэ нь Казахстан баялаг нөөцтэй хийгээд Орос,Белорус улсуудтай Гаалийн холбоонд нэгдсэнтэй холбоотой гэж Ахметов тайлбарлан хэллээ.

«Нэлээд том зах зээлийг Гаалийн холбооны хүрээнд байгуулсныг солонгосын тал сайн ойлгож байна. Зах зээл солонгосын түншүүдийн сонирхолыг татаж байна» гэж Сөүлд Ерөнхий сайд сэтгүүлчдэд хэлжээ. Эдүгээ өмнөд солонгосын компаниуд Балхашын ДЦС, Атыраугийн хийн химийн цогцолбор барих, Жамбыл нефтийн орд газрыг эзэмших зэрэг томоохон төслүүдийг Казахстанд хэрэгжүүлж байна.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ МЭДЭЭЛЛЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих