Гэр бүлийн хүчирхийлэлийг хуулиар зогсоох боломжгүй

527-1473293246gerbuliimn270896140201504270256Гэр бүлийн хүчирхийлэл  /ГБХ/ байна гэдэг бол Монгол оронд моралын хямрал болж байгаагын шинж юм. Монгол орны хямрал нь моралын хямрал болхоос төрийн хямрал биш, эдийн засгийн, санхүүгийн ч хямрал биш, гэр бүлийн хямрал ч биш юм.

Моралыг мэдлэгээр олдог болхоос өвөө эмээ, ах эгч, аав ээжийн сургасан гэр бүлийн хүмүүжил хангалтгүй. Моралын мэдлэгтэй ард түмэн дэндүү хүчирхэг байдаг. Моралын мэдлэгтэй больё гэвэл:
Тэнгэрлэгийн онол  /theory of dignity/
Зөвүүдийн онол  / theory of rights/
Сайны онол   /theory of goodness/
Сайханы онол   / theory of beauty/
Ярилцахын онол   / theory of discution/
Хамтын онол      / theory of communication/
Нандины  онол   / theory of value/
гэх мэт мэдлэгийг гэр бүл цаашлаад ургын овгын хөгжлийн хөтөлбөр болгож хэрэгжүүлэхгүйгээр  ГБХ зогсохгүйгээс гадна Монгол ч хөгжихгүй. Моралын мэдлэггүй улстай хүчирхийлэл байтугай хөгжил ч ярих боломжгүй. Мэдлэгтэй болж мэдэж байж л сэргэнэ, сайжирна, хөгжинө, моралтай болно. Мэдлэг байхгүй хүнд  хүчээр хууль хэрэглэвэл хүчирхийлэл болдгыг хэрхэвч мартаж болохгүй. Монголын ГБХ-ын тухай хууль  ард иргэдээ моралын мэдлэг олгохгүйгээр хэрэгжүүлбэл Монголын гэр бүл бүгд шорон болно гэдгийг өнөөдрийн Монголд эрх мэдэлтэй фиодалууд ойлгож байгаа юмуу?  Эрх мэдэлд хүрч амьдарлаа сайжруулна гэдэг санаархал бол хэрээ мэдэхгүй,фиодалжсан, моралын мэдлэггүй хүмүүсийн шинж. Мэдэхгүй, чадахгүйгээ хүлээн зөвшөөрч, тэд төрөөс зайлж өгвөл моралтай байгаагын шинж, зууралдаад байвал моралгүйн шинж.
Монгол орон моралын хямарлаас гархын тулд Монгол улсын төрийн тэргүүн, ерөнхийлөгчийн санаачилгаар үндэсний түвшний, урт хугцааны моралын философын хэлэлцүүлэг зохион байгуулах нь  Монголын хөгжлийн амин сүнс болох юм.
Дэлхийн эдийн засгийн агуу онолч гэгддэг Адам Смитт бол моралын философч  байсан гэдгийг хэр олон хүн ойлгож байгаа бол? Эдийн засаг гэдэг бол моралын философын нэг жижигхэн салбар нь юм.
Монгол эдийн засгийн хямарлаас гарая гэвэл моралын философыг сайн, гүнзгий, хур ц, шижрээр үндэсний түвшинд ярих хэрэг гарах нь ээ.
С.Тулга

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.