Су.Батболд: Намайг гүтгэсэн нэр, хаяггүй цахим хуудсууд манай намын гаралтай байсан

42d9b0c36552423eb405b3b7a18b568d_1200

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Хотын дарга Су.Батболдыг огцруулах асуудлыг МАН-ын дарга У.Хүрэлсүх оруулж удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжжээ. Түүнийг огцруулах саналыг НИТХ-ын дарга М.Амарсайханд хүргүүлсэн бөгөөд НИТХ-аар эцэслэх юм.

Тэгвэл өчигдөр /2018.11.12/ Удирдах зөвлөлийн хурлын үеэр  Хотын дарга  Су.Батболд “…Би 2.5 жилийн турш хотыг хөгжүүлэхийн төлөө чадахаараа зүтгэлээ. 30 жил төрд ажиллахдаа хулгай хийгээгүй. Төрийн мөнгөнд би гар дүрээгүй. Харин энэ ажлыг авснаас хойш долоо хоног бүрийн пүрэв гариг бүрт над руу зохион байгуулалттайгаар довтолж ирлээ. Миний нэр хүндийг унагаах гэсэн. Сүүлдээ бүр гутаан доромжилсон мэдээллийг зориудаар түгээж, 2.5 жилийн турш түгээлээ. Нэр, хаяггүй энэ цахим хуудсуудыг хуулийн байгууллагаар шалгуулахад бүгд манай намын гаралтай байсан. Би суудалтайгаа зууралдахгүй ч гэлээ, эхлүүлсэн ажлаа дуусгах нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг гэж бодож байна” гэжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Надад итгэл хүлээлгэвэл би Хотын дарга болъё” гэхэд нь Су.Батболд “Хот бол мөнгө биш шүү Х.Нямбаатар аа” гэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.