“Хорчин” Д.Загджав УБТЗ-ын дарга болохоор нэрээ дэвшүүлсэн ч оросууд түүнд салаавч үзүүлэв

Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар Төмөр зам хувьцаат компанийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал саяхан болж өнгөрөв. Энэхүү хурлаар хөндөгдсөн гол асуудлын нэг бол тус компанийн захирал, УИХ-ын экс гишүүн Т.Очирхүүг ажлаа муу хийж байна гэсэн үндэслэлээр огцруулах саналыг оруулжээ. Түүний оронд МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Загджавыг зүтгүүлсэн байна.

Учир нь, Д.Загджав МАХН-д Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын хамт элсэх гэж байснаа гэнэт больж намдаа үнэнч нэгэн мэт царайлсан хэдий ч энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх өвөртөлж чадаагүй билээ. Өнгөрсөн дөрвөн жилд тэрбээр өөрийн сонгогдсон Хан-Уул дүүрэгтээ юу ч хийгээгүй тул нэр дэвшинэ гэдэг түүний хувьд амаараа шороо үмхэхтэй адил явдал болох байлаа. 2008 оны сонгуулиар өөрийн ажиллаж байсан дүүргийн албатуудыг сонгуулийн будлиан хийх ажилд оролцуулж, нам нэгт Д.Идэвхтэнийг найм, есхөн хүний саналаар илүүрхэж, ичгүүртэйгээр УИХ-ын гишүүн болж байсан түүхтэй. Харин Д.Идэвхтэн хариугаа авах гэсэн шиг шүүхэд хандан зарга үүсгэсэн боловч намын нэр хүндэд сэв суулгалаа хэмээн үзэж түүнийг Орост суух Элчин сайдаар томилсон билээ.

Мөрийтэй тоглоомноос өөр юм мэддэггүй, Ховдын угшилтай Д.Загджав гишүүний хувьд нүүрс зөөж овоо хэдэн цаас халааслаж, Зайсангийн газрыг арилжаалж хэтэвчээ зузаалаад зогсохгүй улам бүр даварч УБТЗ-ын даргын сэнтийд заларч Монголын ТЗ-ыг дампууруулах чинхүү хүсэлдээ автан намдаа үнэнч үлдсэний шанг хүртэх гэсэн боловч угаас шударга орос ах нарын хатуухан нударганы амтыг үзэж, Т.Очирхүү захирлыг огцруулах үндэслэлгүй гэж оросууд түүнд хариуг нь барьжээ. Ийнхүү их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр Д.Загджав УИХ-ын гишүүний суудал ч үгүй, төмөр замын даргын суудал ч үгүй гэрийнхээ суултуур дээр тухлахаас өөр ямар ч гарцгүй байдалд оржээ.
Х.Балт (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих