«Викиликс» нь Тагнуулын Төв Газрын найруулга

«Викиликс»-ын тухай сэдэв нь сэтгэл зүйн дайны операцийн нэг гэдгийг хүмүүс ойлгож эхэллээ. Жулиан Ассанжи нууц албадаас авсан баримтуудаа ТТГ, Их Британи, Израилд хор болохооргүй тооцоотойгоор нийтэлж, харин эсрэгээр ТТГ-ын «хар жагсаалт»-нд орсон улсуудад хор нөлөө үзүүлж эхэлсэн байна.
Америкийн улс төрчид, стратегчдын “Өнгөт хувьсгал” Арабын орнуудад үр дүнгээ өгч эхэлсэн тул ТТГ болон АНУ-ын Төрийн Департаментын төв байруудад баярын уур амьсгал оржээ. “Өнгөт хувьсгалууд” 2009 оны 6 дугаар сард Ираны «Твиттер-хувьсгал»  амжилтгүй болсны дараа “өнгөө алдаж” эхэлсэн юм. Түүнээс өмнөх Ливаны «Хуш модны-хувьсгал», Украйны «Оранж хувьсгал», Гүржийн «Сарнайн хувьсгал» бүгд балран унасан.
Өнөөдөр АНУ-ын Төрийн Департамент, Аюулгүйн зөвлөл, ТТГ “Өнгөт хувьсгал” шинэ эрч хүчийг олсон гэж үзэж байна. «Викиликс» болон Ассанжийн тусламжтайгаар АНУ Арабын орнуудын шинэ залуу үеийг дайчлах боломжтой болж, эдгээр залуу үеийнхэн Засгийн газар, сөрөг хүчний талаар юу ч мэдэхийг хүсэхгүй бөгөөд хөлсний ангуучдын дуудсан зүгт явахад бэлэн байгаа юм.
Ассанжийн идэвхтэй үйл ажиллагаа өнгөрсөн онд АНУ-ын Иракт үйлдсэн гэмт хэргийн талаар видео бичлэг нийтэлснээр эхэлсэн. Нууц бичиг баримтын дараагийн «онилолт» АНУ-ын солихыг хүсэж байсан Иракийн ерөнхий сайд Нури Аль-Малики руу чиглэсэн. Гурав дахь «онилолт» Орос, Италийн стратегийн холбоотон Сильвио Берлусконид цохилт өгсөн юм.
«Викиликс» Тунисийн ерөнхийлөгч Бен Али (ТТГ-ын санаанд нийлэхгүй болсон) болон түүний ойр дотны хүмүүсийн тансаг амьдралын тухай агуулгатай АНУ-ын Төрийн Департаментын албаны цахилгаан мэдээнүүдийг нийтэлснээр “Өнгөт хувьсгалыг” дэмжиж, Алигын дэглэм унасан. ТТГ «Викиликс»-ийн тусламжтайгаар Арабын ертөнцийн ямар ч дэглэмийг түүний дотор Хосни Мубарак, Муаммар Каддафи нарыг унагаж оронд нь Орос, Иран, Хятадын эсрэг бодлого явуулах тоглоомын хүнээ тавих найдвар дүүрэн болжээ.
Гайхалтай нь «Викиликс»-ийн нийтэлсэн баримтуудаас нэг нь ч Их Британи болон Израйлтай холбоотой дуулиан үүсгээгүй, Америкийн нэг ч улстөрч сэнтийнээсээ буугаагүй, ТТГ-ын нэг ч нууц операци задраагүй юм.
АНУ одоо болтол Ассанжид ямар нэгэн ял тулгаагүй. Хэрвээ улсын яллагч шаардвал Америкийн тангарагтны шүүгчид “шонгийн модыг ч” яллаж чадах нь тодорхой. Ассанжийн амыг хамхихыг хүсвэл ТТГ уламжлалт  «киднепинг » ажиллагаагаа явуулж, Ассанжи Гуантанамо, Польш, Египетийн аль нэг шоронд сэрэх байсан. Түүнээс гадна саяхан АНУ-д байгуулагдсан «киберкоманд» нь «Викиликс»-ийн бүх серверийг таслах хангалттай хүчин чадалтай юм.
Ассанжийн үйл ажиллагаа үнэний төлөө тэмцэгч сэтгүүлчийнх бус интернетийн эрх чөлөөг хязгаарлаж, цензурыг чангатгах шалтаг гаргаж ирсэн тагнуулчийн үйл ажиллагаа юм.

NUUTS.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих