Тэгэхээр хамгийн бүтэлгүй 10 үхэл:
 |
Инээд |
Инээдээс болж хэн ч үхээгүй гэж бодож байна уу? Үгүй ээ, түүхэнд ийм баримт байна.
Хриссип хэмээх философич өөрийн илжгийг дарсаар шахаж дараа нь жимс идүүлэхийг хараад хэт их хөхөрснөөс болж нас барсан юм байна. Төсөөлөөд үздээ.
 |
Хамгийн бат бэх цонх |
Та өөрийгөө өндөр барилгын 21 -р давхар дээр байна гээд бодоод үздээ (үүнтэй харьцуулахад Central Tower хэдэн давхар билээ?). Мэдээж цонхны бат бэхийг шалгахыг тулд өөрийн амь насаа эрсдэл оруулахгүй л байх. Харин Харри Хой хэмээх акробатчин цонхны чанарыг шалгангаа өөрийн ур чадвараа үзүүлж байгаад нэрээ ийм сонин аргаар мөнхөлсөн байна.
 |
Нэг авсаар хоёр хүн |
Хэн нэгэн үхэхэд ихэвчлэн нэг авс захиалдаг. Гэхдээ түүхэнд бас нэг ийм сонирхолтой баримт байна. Авс ачиж явсан машиныг нэг машин хурдтайгаар ирж мөргөн авс нь доош өнхөрч Марсиана Сильва Барселос -д гэмтэл учруулан газар дээр нь амийг нь авч явж байсан.
 |
Алуурчин-лифт |
Лифт буюу цахилгаан шат бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж тэр болгон хүний аминд хор хөнөөл учруулдаггүй. Гэхдээ өмнөх явдлуудыг уншихад амьдралд юу ч тохиолдож магадгүй гэдгийг ойлгосон байх, тийм үү? Хитоши Никайдо эмч зуны сайхан өглөө лифт руу орж гарч ирэхдээ хэдэн хэсэг болсон байсан. Яг үйлдэл дээрээ гэвэл Хитоши дөнгөж лифт руу ормогц хаалга нь хаагдаж, хамгаалалтын систем ажлаагүйгээс болж лифт дээшээ өгсөж эмчийн толгой нь нэг газар үлдэж, бие нь өөр газар очсон юм.
 |
Секс-марафон |
Нэгэнт секс таатай, хөгжилтэй байдаг болохоор хүний амь насанд аюулгүй гэж бодож байна уу?
28 настай Сергей Тюганов 12 цагийн секс-марафон хийхээр шийджээ. Гэхдээ Сергей өөртөө тааламжтай зүйлээ хийж байгаад үхсэн: тэрээр бүтэн “шил” виагра хэтрүүлж хэрэглэсэн ч сүүлийн 12 цагандаа харамсаагүй байх.
 |
Ээж, тоглож болох уу? |
Компьютер тоглоом бүр ч инээдтэй санагдах байх. Гэхдээ хэдүүлээ энд үхлийн талаар ярьж байгаа болохоор бага зэрэг “серьёзный” байцгаая. 1981 онд 19 настай Жефф Дэйли компьютер тоглоомоос болж нас барсан анхны хүнээр тогтоогдсон байна. Berserker тоглоомын дийлдэшгүй амжилтад хүрсний (score: 16600) дараагаар сандалнаасаа унаж зүрх нь зогсож үүгээр ч барахгүй хоёр жилийн дараа Питер Бурковски бас л энэ тоглоомноос болж үхсэн байна. Тэгэхээр тоглоом нь муу ёрынх болж таарч байна уу?
Бас 2005 онд Өмнөд Солонгосын иргэн Lee Seung Seop сүлжээгээр Starcraft 50 цагийн турш тоглож бие нь эцэж бурхан болж.
 |
Усаар үерлэх биш |
Ихэвчлэн бид үер гэхээр усныхаар бодож төсөөлдөг ч шар айргийн үер гэж бас байдаг юм байна. Тэр дундаа хүний амь нас авч явдаг.
Лондонгийн шар айргийн үер 1814 онд болоход 1,5 сая литр шар айргаас болж 9 хүн үхсэн удаатай. Азгүй тохиолдлоос болж пивоны цистерн дэлбэрч олон сайхан хүмүүсийн амьдралыг авч явжээ. Тэр дундаа найм нь живж үхэхэд нэг нь согтуу чигээрээ үхсэн гэсэн онош тогтоогджээ.
 |
Модон хөл |
Орчин үед модон хөлтэй байх нь мэдээж моод биш л дээ. Гэхдээ XVII зуунд Ирландын Дроэд хотын захирагч Артур Астон өөрийн гэсэн модон хөлтэй байж. Харин дайны үед түүний хөлөнд алт байгаа эсэхийг шалгахад юу ч олдоогүйгээс болж өөрийнх нь хөлөөр өөрийг нь үхтэл нь зодож алсан гэдэг.
 |
Дэлбэрэх нуур |
Нуур дэлбэрснээс болж үхэх нь ямар сонсогдож байна? Гэхдээ яг л ийм явдал 1800 -аад хүний амийг авч явсан. Ниос нуурын ёроолд галт уулын хайлмаг, тэсрэх гааз хуримтлагдсанаар карбоны диоксидын урвал явагдаж гэнэт дэлбэрэлт болжээ. Ойр орчим 24 км -ын зайд зөвхөн жоом амьд үлдсэн гэдэг.
 |
Дайсны толгойг тасалсан нь |
Хүчит викинг Сигурд өөрийн дайсан болох Маэль Бригтыг ялжээ. Харин ялалт байгуулсан баатар дайсныхаа толгойг морины эмээлийн хажууд байршуулж олонд гайхуулж явтал толгой нь Сигурдын хөлийг урж бохир орсноор хэд хоногийн дараа хүчит викинг нас барсан гэдэг.
www.fact.mn